Гавьяат тамирчин Д.Сумъяа аймгийнхаа “Хүндэт иргэн” боллоо

145810342356e8e47f842d7

Увс аймгийн засаг даргын нэрэмжит жүдо бөхийн “Аваргын гараа” аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 700 гаруй хүүхэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Энэ тэмцээний үеэр тус аймгаас төрөн гарсан алдартанууд болох Ардын багш, Улсын аварга, Самбо бөхийн дэлхийн аварга, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, Дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа нар хүрэлцэн очсон байна.

Энэ үеэр Гавъяат тамирчин Д.Сумъяаг Увс аймгийн удирдлагууд аймгийнхаа 20 дахь “Хүндэт иргэн” болгосон байна. Мөн Баруунтуруун сумын удирдлагууд “Сумынхаа хүндэт иргэн” болгожээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …