Дуучин Т.Ариунаагийн нулимс дуслуулсан өдөр

2de722873f0ca5efgreatДуучин Т.Ариунаа гадаадад аялан тоглолттой яваа билээ. Энэ үеэр төрсөн өдөр нь тохиосон бөгөөд түүний маш олон шүтэн бишрэгч болон гэр бүл ойр дотны хүмүүсээс нь чин сэтгэлийн баярын мэндчилгээ иржээ.
Үүнээс дуучин бүсгүйн сэтгэлийг хөвсөлзүүлж, нүдэнд нь нулимс цийлэгнүүлсэн нэгэн мэндчилгээ ирсэн байна.

Энэхүү шүлгэлсэн мэндчилгээг түүний том хүү Б.Алдар ээждээ бичиж явуулжээ.
Энэ тухай Т.Ариунаа “Алс холын замд сэтгэлийн гүнээс ундрах үгийн хүчийг ээждээ хайрласан хөвгүүдээ, ханыгаа санан баярын нулимс унаган явж байна. Миний хоёр хүү ээж, аавынхаа үргэлжлэл болж амьдралын их замдаа зөвийн үрийг суулгаж байгааг хараад сэтгэл уужирч байнаа. Эгцэлж харсан бүхэнд чинь хайр энэрэл дүүрэн эвий, нялх моднууд минь салхи сөрөн урга тэнгэрт тултлаа урга! Хайртай шүү Алдрайхан үр минь” хэмээн бичсэн байна.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …