Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд манай улсын шилдэг бөхчүүд амжилттай барилдаж нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. зодоглосон. Энэхүү тэмцээний хоёрдахь өдөр манай тамирчин Т.Түвшинтулга Якутын бөхтэй барилдаж ялагдал хүлээсэн ба үүнийг нь дасгалжуулагч О.Пүрэвбаатар эсэргүүцэж маргаан үүссэн байна.
Хоёр бөхийн барилдааны сүүлчийн мөчид шүүгчид Оросын тамирчинд ялалт өгсөн бөгөөд тэмцээний ерөнхий шүүгч Салтан Засеев “Бүх зүйл дүрмийн дагуу явагдсан. Харамсалтай нь Монголын дасгалжуулагч тэмцээний шинэ дүрмийг мэдэхгүй байна. Монголчууд дандаа л ийм маргаан дэгдээж байдаг. Бид Монголчуудын энэ занд бараг дасч дээ. Монголчууд үзэгчдийн өмнө ялсан. Жил болгон л ийм байдал гаргаж байдаг. Үзэгчид ч гэсэн шинэ дүрмийг мэдэхгүй байсан учраас тэмцээний тайлбарлагчдаас шинэ дүрэм тайлбарлахыг би хүссэн” гэсэн байна. Энэ маргаанаас болж Монгол улсын чөлөөт бөхийн холбоо 5000 швейцарь франкийн торгууль хүлээхээр болжээ.
Эх сурвалж: Zaluu.com