АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод амьдардаг таван хүүхдийн ээж Наннетт Хэммонд Барби хүүхэлдэйтэй адилхан харагдахын тулд пластик мэс ажилбарт 500 орчим мянган доллар зарцуулаад байгаа гэнэ. Энэ эмэгтэй одоогоор хөхөө томруулж сэрийлгэх, уруулаа памбайлгах, шүдээ тэгшлүүлэх дөрвөн ажилбарыг хийлгэсэн байна. Мөн гоо сайхны мэс засал хийлгэж, арьсаа татуулжээ.
Буржгар хүрэн бор үстэй энэ эмэгтэй үсээ цайруулж, шулуун хими хийлгэснээс гадна хумсаа ургуулж, өдөр болгон шарлагын аппаратанд ордог аж. Тэр бүгдийг хийлгэхээр явахдаа ягаан өнгийн дээвэр нь сөхөгддөг машинаараа хөдөлгөөнд оролцоно. Энэ 42 настай эмэгтэйн бүх зардлыг түүний бизнесмэн нөхөр Дэйв гаргадаг юм. Түүний цахим хуудсыг 31.3 мянган хүн дагаж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.wikimon.mn