Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу өчигдөр шөнө явж байсан авто машинтай тамирчид авто осолд оржээ. Тэд тус аймагт маргааш, нөгөөдөр болох Залуучуудын аварга шалгаруулах волейболын тэмцээнд оролцох зорилготой байжээ. Гэвч зургаан тамирчны гурав нь газар дээрээ амьсгал хурааж, гурав нь одоогоор дээрх аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ.
Уг нь тэд Улаанбаатар хотод энэ сарын 19, 20-нд зохион байгуулагдах “D” зэрэглэлийн сонирхогчдын тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгөөд байсан ч “Нутгийнхаа тэмцээнд оролцох ёстой” гэсэн мэдээг утсаар сонссоноор ийн явжээ.
Тиймээс орон нутаг руу очиж, ирж яваа иргэдэд анхаарал болгоомжтой явахыг ЗЦЕГ-аас анхааруулж байна. Мөн амь эрсэдсэн тамирчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Саран