Банкаар тоглож байсан Г.Алтан “Олон овоот”-ыг дампууруулах нь

Эл ордын нөөцийн хувь багассан гэж байгаа ч гурван тонн гаруй алтны нөөцтэй болохыг нь шинжээчид тогтоогоод байгаа.

Алтжингийн Г.Алтан­гийн явсан газар болгон ба­лаг­­тай болжээ гэж  ярих болжээ.

Учир нь  түүний оролц­сон бизнес  бүхэн  бүтэл­гүй­­тэх  юм уу, хиншүү хяр­вас үнэртэх нь нууц биш болсон.
Одоогоос найман жилийн өмнө тэрбээр  “САПУ” худал­дааны төвөө галд өргөж олон хүнийг идэх хоолноос нь салгасан.

Түүгээр ч зогсохгүй “Би ямар ч мөнгөгүй болсон” хэмээн заримаар нь өөрийгөө өрөвдүүлж хэргээс амархан мултарч, сүйхээтэй нэгэн гэдгээ харуулаад авсан.

Гэтэл  сохор улаан зоос ч үгүй гэж байсан Г.Алтан хатагтай гэнэт л баян хүний дүрээр эргэн бизнесийн салбарт хөл тавьж эхэлснээр түүний дуулиан шуугиан нэг хэсэгтээ л олны анхаарлыг өөрийн эрхгүй татсан.

Тухайлбал  “САПУ” ху­­­дал­дааны төвөөс хойш дорив­той ажил хийгээгүй хатагтай гэнэт л 2008 онд “Жаст” группын босс Ш.Батхүүтэй биз­несийн алтан түнш болж шадарлах болсон. Улмаар өөрийн эзэмшилд байсан “Алтжин” шатахуун түгээх станцуудаа “Жаст”-д худалдсан байдаг.

Түүнчлэн  Ш.Батхүүд үнэнч хамтрагч гэдгээ харуу­лахын тулд  компа­нийнхаа мэдэлд байдаг долоон ком­панийн 420 га  газрыг “Жаст” группын нэр дээр шил­­­жүүлсэнээр  “Хадгаламж” банк­ны 60 хувийг эзэмших болсон юм.

Гэхдээ түүний шунал   “Хадгаламж” банкаар зог­соогүй.

Учир нь Ш.Батхүүгээс “Олон овоот”-ын алтны ордыг эзэмших лицензийн 50 хувийг авсан байдаг.

Хэдийгээр одоо “Хад­галамж” банк, “Төрийн банк”-ны мэдэлд шилжсэн боловч  Г.Алтан хатагтай улсын мэдэлд байдаг банк­наас юу ч олж долоохгүй гэдгээ мэдэж их л бухимдаж “Туулын голын мөсийг долоох шахам байж цуг­луулсан хур хөрөнгөө ингэж амархан алдах юм гэж үү” хэмээн дээр, дооргүй  хүмүүстэй уулзаж яваа аж.

Харин учир мэдэх за­рим хүний ярьж буйгаар “Хадгаламж” банкийг “Тө­рийн банк”-инд шил­жүүлс­нээр үлгэр дуусах биш харин ч Ш.Батхүү, Г.Алтан хоёрын дунд бүх зүйл эхэлж магадгүй болоод байна.
Хамгийн гол нь “Жаст”-ын Ш.Батхүү “Олон овоот”-ыг Г.Алтанд 100 хувь шилжүүлсэн гэж мэдэгдсэн. Хэрвээ тэрбээр шархаа нөхөхийн тулд “Олон овоот”-ыг хонконгчуудад өндөр үнээр зарвал яах вэ гэсэн айдас олон хүнийг нөмрөөд байна.

Учир нь 100 хувь Г.Алтангийн мэдэлд шилж­сэн уг ордыг аврахын тулд эхний ээлжинд 30 сая ам.долларын санхүүжилтийг Хонконгоос оруулж ирэхээр болсон юм.

Үүгээр ч зогсохгүй “Олон овоот гоулд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Хон­конгийн санхүүгийн мэр­гэжилтэн нэгэн эрхмийг томилоод байна. Мэдээж өрөндөө баригдсан гэх эл орд хэдийгээр нөөцгүй болсон гэж яригдаж байгаа ч асар их үнэд хүрэх орд гэдгийг мэргэжлийнхэн онцолж байгаа юм.

Зарим хүн “түмний хө­рөнгийг үнэгүйдүүлж чад­даг Г.Алтан хатагтай өөртөө ашиг хонжоо харж  “Эл ордыг нөөцгүй болсон гэдгийг холбогдох албаныхан нотлочихсон” гэж гүрийж  байгаад харийн мөнгөтэй баячуудад зарахаас сийхгүй хүн” хэмээж байсан юм.

Мэдээж  үүнийг  бас бод­дог л бодол. Учир нь олон хүний амьдарлыг орвонгоор нь эргүүлж явсан энэ хатагтайн оролцсон бизнес бүхэн муу үр дагавар авч ирдэг гэдгийг өдгөө хүн бүхэн мэднэ.

Ямартай ч  Ш.Батхүү “Олон овоот”-ыг  Г.Алтанд өгсөн гэдгээ өөрийн амаар батлаад өгсөн.

Хэдийгээр эл ордын нөөцийн хувь багассан гэж байгаа ч гурван тонн гаруй алтны нөөцтэй болохыг нь шинжээчид тогтоогоод байгаа.

Олон банк, олон хүнийг дампууруулж байсан Г.Алтан “Олон овоот”-ыг дампуу­руулчихлаа гэж сонсогдох вий дээ.

images (1)

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …