2016 оны гуравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүсийн нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.
2016 оны гуравдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд зарим газраар, 23-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд зарим газраар, 21-23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ.