Эрүүл байх үндэс нь өөрийгөө хүндлэх

Гадаад төрх өөрчлөгдөхөд сэтгэл санаа хүртэл даган өөрчлөгддөг. Өнгөлөг, гэгээлэг болсон хүн сэтгэл дүүрэн тэнүүн алхдаг. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж аз жарргалын гармоныг ялгаруулан цаашид хийх бүтээх гэсэн эрмэлзлэл бүхий болдог байна. Өөртөө сэтгэл хангалуун байх нь маш олон өвчнийг эсэргүүцэх дархлааг өөртөө суулгадаг бөгөөд ялангуяа хавдар болон элдэв удамшлын өвчин зэргийг эсэргүүцсэн байх нь бий. Архи тамхи, мансууруулах бодисонд донтох үзэгдэл багасдаг.

family_respect

Учир нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлснээр хорт бодисийг эсэргүүцэх чадвар нэмэгддэг. Өөрийгөө “хаан” мэтээр хайрлаж харьцах нь эргээд өрөөлд хүндлэгдэх үүд нь болдог бол өөрийгөө хүндэлж хайрлаж сурсан хүн бусдыг хайрлахын учрыг мэддэг байна. Ялангуяа өсвөр наснаасаа эхлэн өөрийгөө хайрлаж сурахад суралцах нь зүйтэй. Гэхдээ энэ нь мөн “тун” хэмжээтэй. Өөрийгөө хэт тахин шүтэх нь сэтгэцийн өвчин болдог төдийгүй орчин тойрноосоо тасрах зожигрох өвчний эхлэл болж болно.

20150320-023

Та өөрийгөө зөв, зохистой, хэмжээ хязгаартай хайрлах нь өвчингүй эрүүл байхын 100 хувийн үндэс гэнэ. Тиймээс та өөрийгөө болон ойр дотныхоо хүнд хайраа түгээх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах хамгийн энгийн алхам бол өөрийгөө өөрчлөх гэнэ. Та хүссэн хувцасаа өмсөж, хүссэн дүрдээ хувирч чадах зоригтой байх ёстой. Үсчин, гоо сайханд тодорхой цагийг зарцуулж, зөвхөн өөртөө тохируулан маш цэвэр цэмцгэр явах нь өөрийгөө хүндэлж байгаагын анхны хэлбэр.

100_f0e0ac39a7050e07a4566f67e42ca807

Өдөр тутамдаа идэх, уух зүйлдээ ч өөрийгөө хайрлаж байх нь чухал. Та хортой зуршлаасаа салж өөртөө “хаанд үйлчилж” буй мэтээр хүндэтгэлтэй харьцаарай. Та хэсэг хугацааны дараа эмнэлгийн хаалга татахаа больж өөрийн гэсэн шинэ дотоод ертөнцөд өөрийнхөөрөө амьдрах болно.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …