Зуслангийн газрыг ирэх сард өмчлүүлнэ

zuslan11-500x318Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу энэ сарын 03-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулсан. Саналын хайрцгийг нээхэд нэг байршлаас бусад газарт санал ирээгүй бөгөөд тухайн нэг байршилд газрын дуудлага худалдааг зохих журмын дагуу зохион байгуулж ялагчыг тодрууллаа. Дуудлага худалдаа зарласан боловч санал ирээгүй байршлуудад 04 сард багтаан дуудлага худалдааг дахин зарлахаар захирамжийн төсөлд санал авч байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зуслангийн бүсийн газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Төлөвлөлтийн дагуу Сүхбаатар дүүргийн Шарга морьтийн ам, Чингэлтэй дүүргийн Жигжидийн зуслангийн аманд газар өмчлөлийн ажлыг эхлүүлэхээр суурин болон хээрийн судалгааг хийж, бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд газар өмчлүүлэх ажлыг 04 сард багтаан эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм.
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй …