“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн эхэллээ

56ce80c7131658.96906117-1_2“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд буюу өчигдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцож байгаа бөгөөд тэд “Фото мисс” номинацид ийнхүү өрсөлдсөн юм.

Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аянд оролцоно.

Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд эхлэнэ. Оролцогч бүсгүйчүүд аяны хүрээнд үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниудаар орж хандив цуглуулах юм байна.

Энэхүү хандиваа бүхэлд нь Хүрээ амаржих газар  буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна.

Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж.

Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ.  “Монгол туургатан мисс” тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр шилдгээ тодруулна.

Мисс модель

Мисс фото

Мисс авьяас

Мисс бикини

Мисс үндэсний хувцастай

Мисс гүүдвил /оюунлаг, ухаалаг, тусч/ гэсэн номинациудаар шилдгүүдээ шалгаруулна.

Мөн энэхүү төрлөөс гадна “Дэд мисс”, “Тэргүүн мисс”-ийг тодруулан урамшуулан шагнах юм. Тэргүүн мисс 30 сая төгрөгийн эзэн болох бол дэд мисс 10 сая төгрөгийн эзэн болно.

12884451_876394982473486_1656689069_n 12443094_876395042473480_1785372626_n 12884625_876395055806812_758626597_n 12336103_876394972473487_1205630509_n 12516442_876395052473479_2003039441_n 12674484_876395095806808_1946166914_n 12884539_876394975806820_2107661084_n 12232797_1524132174578952_2449721149598490740_o_2_3_2

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …