Дуучин Б.Амархүү уртын дуугаар цомог гаргана

  Дуулах сонирхолтой хүүхэд байхаас нь эмээ, өвөө нь түүнийг дэмжиж “Миний хүүд бурханаас заяасан байгалийн авъяас байгаа” хэмээн урамшуулсан нь өнөөдөр Б.Амархүүг дуучин болох замд нь хөтлөх үүд хаалгыг нээсэн гэдэг.

Өдгөө эх орондоо “Universe Best Song`s” уралдааны шүүгчээр ажиллах болсон Б.Амаархүү оролцогчдод мэргэжлийн талаас чадварлаг гэгчийн зөвлөгөө өгчихдөг билээ. Орос хэлээр гаргууд ярьж, дуулдаг тэрбээр эх хэлнээсээ ч илүү эзэмшсэн гэхэд болох ч эх хэлнээ хэд хэдэн поп стилийн дууг монгол хэлээрээ дуулж элэг нэгтнээ баярлуулах болсон.

Тэрбээр монгол хүн болж төрснийхөө хэргийг гаргаж уртын дуу дуулж сурж байгаа юм байна. Энэ саналыг Б.Амархүүд өвөө нь тавьсан бөгөөд цаг хугацаа байгаа учир уртын дуу сайн дуулж сурсныхаа дараа уран бүтээл гаргаад зогсохгүй цомог ч гаргаж болохыг үгүйсгэхгүй байгаа ажээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …