“Монгол” хэмээн овоглуулахын тулд 15 000 000 төгрөг ирээдүйд төлнө

Монгол улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрч иргэд ихээхэн бухимдах болсон. Удирдаж чадахгүй бол олон улсаас тусламж хүсье, олон улсын нэртэй аудит оруулая гэх мэтээр бухимдлаа илэрхийлэх иргэд олширсоор.

abc629e3bce1d0e8bigАмьдрал ядуураад инфляци өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж өртөг буурч, аж ахуй нэгжүүд дампуурч, ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед эдийн засаг хүчээ алдаж байгааг учир мэдэх үе үеийн сайд нар сануулан хэлсээр байгаа. Гэтэл одоогийн засгийн газар нэмж өр тавих, дахин зээл авах гэхээс өөрийг мэдэхгүй, илүү дорвитой зүйл хийхгүй байна.

Иргэд ч арилжааны банкны өрийн дарамттай улс орон ч олон улсад төлөх өрийн дарамттай байгаа нь “эмгэнэлтэй”. Өнөөдрийн байдлаар авсан бүх өр нь нэг иргэнд 15 000 000 төгрөгийн ачаалал үүсгэж байна. Иргэд мэдээж төлж чадахгүй учир ирээдүйд газар нутгаараа цайруулах байх хэмээн айх, хардах давхцан амьдарсаар байна. Шинээр төрсөн иргэн бүртээ 15 000 000 төгрөг ноогдуулж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа хэрэг. Байгалын баялагаа зөв зохистой ашиглаж чадахгүй “баялагийн хараал” гэгчээр гацаанд орж байгаа нь мөн л “эмгэнэл”.

thumb_size

Эдийн засаг хэзээ сэргэж иргэдийн амьдрал дээрдэхийг тааж мэдэхгүй байдалд ортлоо мэдлээсээ “алдсан” засгийн газар. 1990-ээд онд “алтан дээр суусан гуйлгачин” гэж олон улсад нэрлэдэг байсан бол өдгөө “баялагтай ч өрөндөө баригдсан Монгол” гэхээр болжээ. Зөв удирдлага, зөв гарц байхгүй байгаагын жишээ энэ байх.

Хүүхдээ хүртэл төрүүлэхээс айж ам бүл нэмсэн гэж баярлах бус нэмж 15 000 000 төгрөгийн өртэй болж байгаагаа илэрхийлэхээр болжээ. Хөөрхий шинэ иргэдээ “угтан” авахдаа “өр”-өөр бус “өнгөлөг” бэлэг барихсандаа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …