Хөгшчүүдэд зориулсан “Хаш чулуун эмчилгээ”-ний үнэгүй сувилал

00 Хаш чулуу нь эрч хүчний энергитэй ихтэй чулуу бөгөөд  хүний биед хэрэгтэй кали, кальци, магни, төмрийн царуудаас тогтсон эрдэст чулуу юм. Ийм учраас хаш чулуу хүний биед цус төлжүүлэх, яс бэхжүүлэх, булчин шөрмөсийг суллах, судасны бөглөрлийг арилгах, даралт тогтворжуулах, цусан дахь өөх тос сахарын хэмжээг бууруулах гээд  бие организмд хэрэгтэй олон чухал элементийг нөхөж өгдөг ажээ.

Монголд Солонгосын хөрөнгө оруулалттай “Гүйфүрэн сувилал” хаш чулуугаар эмчилгээ сувилгаа хийдэг ба эмчилгээ хүсэн ирсэн хүн бүрийг үнэгүй эмчилгээ сувилгаанд оруулдаг юм байна. Уг сувилалд хаш чулуугаар даралт нь ихэсдэг, ядарч сульддаг, гоо сайхны бүтээгдхүүнд харшилтай, хагалгааны дараа эмчлүүлж буй, удаан хугацаагаар суугаа ажил эрхэлдэг, толгой бүсэлхий ууц нуруугаар  өвддөг настайчуул их эмчүүлдэг байна. Хэрвээ танд эдгээр өвчний шинжүүд илэрсэн  бол хаш чулуун сувилалд ирж үнэгүй эмчлүүлээрэй.

Энэхүү сувилал нь хорооллын Номин Их дэлгүүрийн хойно байрладаг бөгөөд эмчилгээ сувилгаа нь үнэгүй байдгаараа онцлог мөн хөгшчүүдэд зориулсан бүжгийн талбайтай бөгөөд тав дахь өдөр бүр бүжгийн цагтай байдаг байна.

О.Наранцацралт ugluu.mn

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …