Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал болно

mongolbankМонголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал 2016 оны 5 дугаар сарын 13-нд зохион байгуулагдахаар болжээ. Тус хурал нь 2011 оноос хойш уламжлал болон эдийн засгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зохион байгуулагдаж ирсэн юм.

Их, дээд сургуулийн багш, судлаачдын хүсэлтийг үндэлсэн оролцогчдын цар хүрээг нэмэгдүүлж СУДЛААЧ ба ОЮУТАН гэсэн хоёр ангилалд зохион байгуулах болсон нь 2016 оны эрдэм шинжилгээний хурлын онцлог юм байна. Хурлын зорилго нь “Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхүүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх” бөгөөд хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Иргэн бүрийн сарын 500,000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувиар хөнгөлж, буцаан олгоно

Монгол Улсын 2025 оны намрын ээлжит чуулганаар Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол …