Гуравдугаар сарын 22-ны байдлаар Монгол улсад өвөл, хаврын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор мал аж ахуй, фермер ихээхэн хүндрэлд ороод байгаа юм. Малчид өвлийн ширүүн цаг агаарт мал аж ахуйдаа хангалттай тэжээлийг өгч чадахгүй байгаа ба малын өвс тэжээлийн цуваа хүрэхэд цаг агаарын байдлаас үүдэлтэй хүндрэл үүссэн сумууд байгаа юм.
200 000 малаа алдаад байна гэсэн тоо баримтыг засгийн газраас гаргасан байна. Жишээ нь: Малчин Мягмарынх л гэхэд 400-с дээш тооны малаа “зуд”-наар алдаад байгаа юм. Тэрээр “Нөхцөл байдал маш их хүндэрч байна, би маш их малаа алдсандаа харамсаж байна, олон хүнд малаа алдах эрсдэл тулгарч байна” гэжээ. Монгол улсад 2009 онд мөн зуднаар 9,7 сая малаа алдаж байсан гашуун түүх бий.
Албаныхны хэлж байгаагаар энэ жил “бичин жил”-ын зуд хэцүү байхыг гадарлаж байсан боловч байдал хүндэрч малчид мянга мянган малаа алдаж, өөрсдөө малынхаа эрэлд явж эрэл хайгуул хийж байгаа нь ч эрсдэл дагуулж байгааг онцолсон юм. Малчдад Улаан загалмайн нийгэмлэг, Hler Gudjonsson, Улаан хавирган сар зэрэг холбоо, нийгэмлэгүүд туслан дэмжих аян өрнүүлж байна. “Хэрэв малчид хотод амьдарвал маш их ядуурал хүлээж байгаа, Монгол бол мал аж ахуйн орон, тэгэхээр эрсдэлээс аль болох бага хохиролтойгоор гарах нь чухал байгаа юм.
Малчдад туслах тусламжийн цувааг 3,4,5 саруудад хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд хаврын ширүүн уур амьсгалд туйлдсан мал үхэх аюулд хүрч болзошгүй байгаа юм. Тэгэхлээр Монголчуудын амьдрал ахуйгаа авч явдаг эд хөрөнгө нь болсон мал аж ахуйг нь амьд байлгахад нь тусламж үзүүлээсэй” хэмээн тус нийгэмлэгүүд уриалж байна.
Б.Саран