Didier Drogba, Челситэй нэгдэхийг хүсэж байна

Drogba эргэн Челсид ирэх үү?

Челси клуб Didier Drogba-г эргүүлэн авчрахаар ажиллаж эхэлсэн тухай мэдээнүүд эрчийг аваад байна.Гадны сайтуудын мэдээлэлж буйгаар Drogba өөрөө Челситэй нэгдэхийг хүсэж байгаа ба Лондонгын багийн албаны ажилтан ярихдаа “ Бид Drogba-г энд авчрахаар ажиллаж эхэлсэн нь үнэн.Тэр одоо ч гайхалтай тоглолтоо үзүүлсээр байгаа.Түүнийг Лондонд эргэн ирвэл Челси клубтэй холбоотой бүх хүмүүс баяртай байх нь ойлгомжтой.Челсигийн дэмжигчид түүнийг үргэлж хүндэлж, хайрлаж, дэмждэг ” хэмээжээ

Drogba-гын хувьд 2004-2012 оны хооронд Челси клубын төлөө хүчин зүтгэхдээ тус клубын төлөө 341 тоглолтонд оролцож 157 гоол оруулж, 71 гоолын дамжуулалт өгч клубын хэмжээнд хүртэж болох ихэнх цомыг хүртсэн ба одоогоор Туркын Galatasaray клубт харьяалалтай байгаа билээ.

Челси клуб Drogba-гаас гадна Everton клубын Marouane Fellaini, Боруссиа Дортмунд клубын Robert Lewandowski, Aston Villa клубын Christian Benteke , Real Madrid клубын Sami Khedira нартай нэр холбогдож байгаа бөгөөд Jose Mourinho Demba Ba болон David Luiz хоёрыг явуулж магадгүй мэдээнүүд гараад байна

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …