Орчин үеийн компьютерын эцэг нас баржээ

“Intel” корпорацыг үндэслэгч Эндрю Гроув 79 настайдаа нас баржээ. Чухамхүү тэрсанамжийн чип бүтээхээс аваад микропроцессорын чип үйлдвэрлэхэд шилжсэн манай гарагийн анхны хүн юм. Энэ нь компьютерын ертөнцөд эргэлт болж, “Intel”-ийгон удаан жил салбарын тэргүүлэгч болгосон билээ.

460360856f204a37694d41

“Тэрээр эрдэмтэн, үйлдвэрлэл эрхлэгч болон бизнесчдийн бүхэл бүтэн үеийнхнийг байнга зоригжуулан, боломжгүй бүхнийг боломжтой болгож байсан юм” гэж “Intel” корпорацын албан ёсны сайтад байршуулсан мэдэгдэлд дурджээ.

Уг нь Андраш Гроф гэдэг байсан Гроув 1956 онд Унгар улсаас Нью-Йоркт цагаачлан очиж, хотын коллежид химийн машины үйлдвэрийн эрдэмд суралцаж, улмаар 1963 онд Берклийн Калифорнийн их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Дараа ньбизнесч Гордон Мурийн урилгаар “Fairchild Semiconductor” компанид шинжээчээр ажилд оржээ.

“Fairchild” компанийн Гордон Мур, Роберт Нойс нар “Intel”-ийг үндэслэн байгуулсан юм. Гроув тэдний хөлслөсөн анхны ажилтан – инженерийн судалгааны захирал удалгүй болжээ. Гроувын удирдлагаар “Intel” корпорац санамжийн чип хийхээс микропроцессорын чип, түүний дотор 386 болон Pentium үйлдвэрлэхэд шилжсэн байна.Энэ нь корпорацын жилийн орлогыг 1,9 тэрбумаас 26 тэрбум доллар болгож, харинкорпорац дэлхийн нэртэй брэнд болсон юм.

1979 оноос 2005 онд тэр компанийн удирдах байгууллагуудад орж, түүний ерөнхийлөгч, ерөнхий захиралаар ажиллаж,компанийн захирлуудын зөвлөлийг тэргүүлж, технологи, бизнесийн ертөнцөд нөлөөтэй хүн хэвээр байсан юм.

эх сурвалж: bataar.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …