Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан “инноваци”-ийг хүсч байна

BAYL8592-600x400“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шинжлэх ухаан, технологи, инноваци үндэсний чуулган” Корпорэйт зочид буудлын Эвент Холл танхимаа өнөөдөр 9-17 цагийн хооронд боллоо. Чуулганд Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, БСШУЯ-ны Инноваци, өндөр технологийн газрын дарга Л.Лувсанжамц, ХАА-н Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Г.Гантулга, ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал Б.Батцэцэг, Монголын махны холбооны дэд ерөнхийлөгч Б.Очирбат тэргүүтэй  200 гаруй эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид болон хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирсэн байв.

Чуулганыг нээж, салбарын сайд Р.Бурмаа хэлсэн үгэндээ “Салбарын инновацийн суурь бүтцийг бий болгоход эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгч та бүхний мэдлэг чадвар, туршлага, манлайлал маш их ач холбогдолтой. Та бүхний санал санаачилга мэдлэгт суурилсан инновацийн эко системийн эхлэл болно гэдэгт итгэж байна. Бид хилийн болон алслагдсан нутгуудад суурилсан хөдөө аж ахуйн чөлөөт бүсүүдийг байгуулж,гадаад зах зээл рүү гаргах боломжийг хайн ажиллаж байна. Энэхүү чуулганаас хүнс хөдөө аж ахуйн салбарын агробизнесийн сүлжээнд тохирох хамтын ажиллагааны зорилго зорилтоо тодорхой болгож, инновацийн суурь бүтцийн оновчтой арга замыг сонгох зөвлөмжийг гаргана гэдэгт итгэлтэй байна. Энд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчдөдөө амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа” гэсэн юм.

Мал аж ахуй, газар тариалан, хүнс үйлдвэрлэлийн гэсэн үндсэн гурван салбарт тулгуурлаж чуулганд ирсэн зочид төлөөлөгчид асуудлаа хэлэлцлээ.

“Монгол эрдэмтэд улаан буудайн 60 гаруй сортыг бий болгожээ”

ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Г.Гантулга “Хөдөө аж ахуйн салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлагын гол зүйл бол технологийн дэвшил юм. Энэ салбарын өмнө тулгамдсан, асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн, малыг эрүүлжүүлэхэд анхаарсан, шинэ үйлдвэр угсаа гаргах, таримлын шинэ сортуудыг буй болгох ажлуудыг манай эрдэмтэд хийгээд явж байна. Жишээ нь, манай газар тариалангийнхны хамгийн их тариалдаг  улаан буудайн 60 гаруй сортыг буй болгосон. Харамсалтай нь өнөөдөр энэ үрээр нь тариалалт хийж байгаа аж ахуй нэгжүүд цөөхөн” гэсэн юм. Гэхдээ монгол орны эрс тэс уур амьсгалд тохирох буудайн үрийг ашиглах тариаланчдын тоо жилээс жилд өсч буйг онцолж байлаа.

“Тоонд бус чанарт”

Мал аж ахуйн салбарынхны өмнөө тавьж буй зорилго бол тоо бус чанар аж. Малчид, эрдэмтэд “тоонд бус чанарт” анхаарч эхэлсэн нь чуулганы үеэр тавигдаж буй илтгэл, энэ салбарын эрдэмтдийн ярианаас тодорхой харагдаж байлаа. Тухайлбал, хонин сүргийг өсгөхдөө илүү нугаламтай хонийг түлхүү үржүүлэх, малын тарга хүчийг сайжруулах эм бэлдмэлийг зохистой ашиглах, илүү үр өгөөж өгөх тарилга, угаалгыг буй болгох зэрэг асуудлыг хөндөн тавьж байсан юм. Хамгийн гол нь таван хошуу малыг халдваргүйжүүлэх, малын махыг экспортод гаргахад эрүүл ахуйн стандартыг хангах чиглэлд түлхүү анхаарч ажиллах шаардлага байгааг онцлон ярьж байлаа.

 “Монголдоо эрүүл байя гэвэл, энэ бичил биетийг хэрэглэж занш”

“Ирвэс интертрейд” компанийн захирал “Монголдоо ашигтай бичил биетний үйлдвэрлэл явуулаад 20-иод жил болж байна. Манай энэ бүтээгдэхүүний онцлог гэх юм бол химигүйгээр цэвэр органик хүнсний үйлдвэрлэл явуулах нөхцлийг бүрдүүлдэг шингэнийг буй болгож байна. Мөн хаягдал органикаа боловсруулаад хөрсний үржил шимийг нөхөн сэргээх био ялзмаг хөрсийг гаргаж авдаг. Энд байгаа бичил биетнүүд бол сүүн хүчлийн фотосинтезийн азот нийлүүлэгч гэх зэрэг 100-аад төрлийн бичил биетний симпиозийг гаргаж авсан. Энэ бол Оросын эрдэмтэн Петр Шаплин гэдэг хүний бүтээл. Бид бол патентаараа эзэмшээд Монголдоо үйлдвэрлэж байгаа цорын ганц үйлдвэр. Үнэхээр өнөөдөр бид Монголдоо эрүүл байя гэх юм бол үүнийг хүн болгон, айл болгон хэрэглэж занших хэрэгтэй. Гадаа байгаа өтөг бууцаараа бид хөрсөө гаргаад авч байна. Ингээд тариалалт хийхэд чанарыг хэд дахин их нэмэгдүүлэх, өгөөжийг улам ихээр авах боломжтой” гэсэн юм.  Жишээ нь, тус компанийн үйлдвэрлэж буй био  ялзмаг хөрсийг төмс тарихад ашигласнаар нэг бутнаас 5 дахин их төмс ургуулж авах боломжтой гэнэ.

Ийнхүү Хүнс хөдөө аж ахуйн салбарынхан тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж, түүнээс гарах арга замыг хайхын сацуу дэвшилтэт технологийг буй болгож, улс орны эдийн засгийн тэргүүлэх салбар болох эрхэм зорилгын дор нэгдсэн юм. Тэд салбартаа шинээр эхлүүлэх үйл явц маш их байгаагаа хүлээн зөвшөөрч, үндсэндээ инновацийг эхлүүлэх цаг нь ирсэн гэдэгтэй дуу нэгдэн дуугарч байлаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур бол яах аргагүй Хүнс хөдөө аж ахуйн салбар. Чухамхүү энэ салбарын хөгжлөөс эх орны маань ирээдүй тодорхойлогдох учиртай. Тэр ч утгаараа хүнс, хөдөө аж ахуйн салбарынхан тэмүүлээд буй инновацаа эхлүүлж, тэргүүлэх чиглэлийн технологио нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.turiin nariin

BAYL8500-600x400 BAYL8506-1-600x400 BAYL8517-600x400

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …