Сэтгүүлч мэргэжлээ өмөөрөхүй

Ямар ч мэдээллийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг олон нийт ерөнхийдөө л “сэтгүүлчид гэж нээрээ” гэсэн өнцгөөс “өөнтөгчлөх” юм. Мэдээж энэ салбарт хэдэн мянган хүн ажиллаж, зэрэг зэрэг бичиж мэдээллэж байгаа. Олны дотор сайнтай муутай л байдаг биз. Сайн муугийн тухайд гэрийн суурь хүмүүжлээс эхлэн ярих тул энд цэглэе.

635c93a5295791d824eb3fad6fd30ec4_x3

Мэргэжил олгох сургуулиуд харин ч ёс зүйтэй байхыг “ой тойнд” нь ортол заагаад хэлээд өгдөг. Бичсэн хэвлэсэн зүйлээсээ болж ял шийтгэл хүлээсэн олон сэтгүүлчид бий. Сэтгүүлч хүн ар тал сайтай байхгүй бол “аавынд” амархан очих магадлалтай. Бичиж олонд хүргэсэнийхээ төлөө хэн нэгний, нам, фракцийн “золиос” болох эрсдэлтэй. Цэргүүд дайны талбарт гүйхдээ хүртэл ар талаа хамгаалуулдаг шиг хөөрхий хэдэн сэтгүүлчдийг минь өмгөөлөх хамгаалах ар байхгүй л бол “боломгүй”.

1448096562_bolormaa

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга удирдлагууд хөөрхий хэдэн сэтгүүлчдээ өмөөрөх гэж ёстой л нэг “байдгаа барна”. Хууль нь төгс биш, сэтгүүлчид нь хурц үгтэй, шүүгчид нь чанга “нарийн”, улс төрчид нь “эмзэг”, иргэд нь “онц” сониучхан энэ цаг үед “эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй” ажиллах нь тухайн сэтгүүлчийн арга барилаас ч илүү “нөлөөтэй” байна. Сэтгүүлчийн үзэгний үзүүрт нөлөөлөх ганцхан зүйл байдаг нь иргэдийн хамгийн сайн мэдэх “хаалтын гэрээ”.

bc19dcf3edc21441big

Үүнийг чинь мэргэжил нэгт найзууд маань зохиогоогүй юм шүү дээ. Өрөөлийг гэхээсээ илүү өөрийнхөө төлөө ажилладаг “батлах, үзэглэх, шийдвэрлэх” эрх бүхий этгээдүүдийн л хийсэн ажил. Үүнд нь л баригдах юм. Аан алдаатай бичлээ гэж үү. Журамлагдсан үг, Зөв бичгийн дүрэм, Монголоо алдсан “гадааджсан” Монгол хэлний дундуур аль болохоороо л зүтгэх миний хэдэн “найзууд”. Тийм, ёс зүйгүй гэж үү. Олны дунд алдаатай оноотой зүйл их л байх юм аа. Зарим нь мөнгөөр “үзэглэлээ” гэж ойлгож байхад зарим нь хүн чанараараа “үзэглэлээ” гэх юм. Ямартай ч “мөнгөөр удирдагдаж” байгаа энэ дэлхий ертөнц дээр хэн, хаана, хэний үгээр үзэглэж байгааг мэдэхгүй ч “миний муу сайн мэргэжил нэгт сэтгүүлчийг” битгий нэг их буруутгаач.

Хажууханд нь хүүхдийг нь хооллох бэлэн хоол хэвтэж байхад хэнбугай ч сарвайгаад авна биз дээ. Сэтгүүл гэсэн нэрээр “муу муухай үйл хийлээ” гэх хардлага их байх аж. Сайн муу сайхан муухай гэлтгүй хаана ч явах хэдхэн сэтгүүлчийг “шантарч байна” гэхийг арван жил ажиллахдаа сонссонгүй харин “шантаачилж” байна гэхийг л сонслоо.

Энэ дэлхийн сэтгүүл зүйн салбарын хаана нь явж байна гэж та асуух байх л даа. Минийхээр элдэв шагналаар энгэрээ цоолох гэж “жүжиглэсэнгүй”, элдэв цол олон улсаас хүртэх гэж “гал руу гүйсэнгүй” яваа байх. Харин сэтгүүл зүйн ёс зүйн айхтар том алдаануудыг бодвол миний Монголын үзэг нэгт “найзууд” маань үнэнчээр “тэмтчин яваа” энэ их “будлиан” дундуур гэж би өмөөрч байна.

t750-1b46dac00b865862f11effb7396aad055e93d595

Мэргэжлээ өмөөрсөн юм, үзэг нэгт хэдэн “найзын маань” хэлсэн хэдэн үг нь муу ч сайн ч таны тархийг тэжээж, тэтгэж, мэдээллийн энэ их урсгалаас “таслахгүй” л байна.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …