Монголын эмнэлгүүд шаардлага хангахгүй байгаа нь тоног төхөөрөмжтэй холбоотой

eemm  Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японы Сакура группын ерөнхийлөгч, Омета группын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, техникийн тусламж хариуцсан дарга ноён Кэничи Мацумотог хүлээн авч уулзлаа. Талууд эрүүл мэндийн салбарт хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хорт хавдрыг эд эсийн түвшинд эрт оношлох, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон мэдээллийг эрүүл мэндийн яаманд хийлээ.

 Тэрээр Кэничи Мацумото  эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх нь чухал ч эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулах, тоног төхөөрөмжийг засварлах инженерүүдийг бэлтгэх нь илүү ач холбогдолтой гэдгийг онцлон хэлэв. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хорт хавдрын өвчлөл түгээмэл болж байна. Ялангуяа умайн хүзүү, түрүү булчирхайн хавдрууд ихэссэн. Японд хавдрыг эрт зөв оношлох талаар урт удаан хугацаанд судалгаа хийсний дүнд зайн оношлогоог амжилттай туршаад байгаа гэв.

Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд Япон улсад эмнэлгүүдийн удирдлага, менежерүүдийг удирдлагын менежментээр, аймаг, нийслэлийн эмнэлгүүдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн эмч, сувилагчдыг БНСУ-д тус тус сургалтад хамруулахаар ажиллаж буйгаа салбарын сайд хэлсэн юм. Цаашид Японы Сакура болон Омета групптэй эмнэлгийн байгууллагуудад ажиллах чадварлаг инженерүүдийг бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлэх болно гэдгээ Эрүүл мэндийн сайд Н.Удвал илэрхийллээ.

Ugluu.mn

З.Байгалмаа

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …