Л.Гүндалайд “өтөл шилжилтийн нас”-ны шинж тэмдэг илрээд байна уу

Эмэгтэй хүн биеийн онцлогоос шалтгаалан 40-дээш насандаа цэвэршилт явагддаг. Хамгийн энгийнээр өндгөн эс /дуусч/ боловсрохгүй болно гэсэн үг. Гэхдээ эмэгтэй хүнийг ярих гэсэнгүй. Эрчүүд ийм насандаа мөн “цэвэршдэг” бөгөөд энэ нь байгалынхаа жамаар эмэгтэй хүйстнээ сонирхохоос илүү хайрлаж, хүндэлдэг болдог байна. Гэхдээ энэ үедээ эрчүүд маш эмзэг болдог бөгөөд ууртай, догшин, эмзэг, сэтгэлд нь юу ч таарахааргүй болон хувирдаг аж. Тиймээс ийм насны гэр бүлийн хооронд маш их зөрчилдөөн үүсдэгийг эрдэмтэд тогтоосон.946746_845229315602832_8675312590343078954_n

Харин байгалын энэ үзэгдлийн томоохон гэрч бол хүн бүхний таних “чацага царайлууллагч” Л.Гүндалай юм. Тэрээр өөрийн өтөл насны онцлог, ар гэрийн байдал, сэтгэцийн өөрчлөлттэй  юм уу гэмээр аашилж, аяглах юм. Улс оронд анхаарлаа хандуулмаар маш олон зүйл байхад Л.Гүндалайгийн “шоуны амьдрал” ард хоцрохгүй юм.

Ардын үгэнд “эм хүнийг 30 гарахад дар эр хүнийг 40 гарахад даруулга хэрэгтэй” гэдэг. 40 гараад ирэхээр амьдрал тогтсон, хүүхдүүд томорч биеэ даасан, тодорхой хэмжээний нэр хүндтэй болсон байдаг. Тиймээс эрчүүд байгалын энэхүү үзэгдэлд хэтэрхий мэдрэг хандаж хувь хүн талаасаа “өөрийгөө дөвийлгөх” гээд байдаг аж.

22

Л.Гүндалайгийн байдлаас харахад бие физилогийн хувьд эрүүл ч гэсэн сэтгэц мэдрэлийн талаас өөрчлөлттэй байж болох юм. Өвлийн сүүл сар хаврын эхэн сараас түүний хувийн зан үйлтэй холбоотой нийгмийн анхаарлыг өөртөө татах гэсэн хэд хэдэн оролдлого гарч байсан. Харин өчигдрөөс эхлэн фитнессийн багш боллоо. Цаашид хүйсээ ч солиулж мэдэх юм. Түүний хувьд УИХ-гишүүн болж сандалд суух нь түүний нэр хүндээс ч илүү бололтой юм. Нэг талаас тэрээр сонгуулийн сурталчилгаагаа өөр өнцгөөс харж хийж байж болох ч энэ нь түүнийг “дэмжье” гэсэн итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг иргэд олон нийтийн сүлжээгээр жиргэж байна.

Түүнийг Атиллагаасаа эхлээд нэлээд хөрөнгө хураасан гэх ч тэрээр хүүхдийн, эмзэг бүлгийнхэнд зориулсан сэтгэл санааны болон мөнгөн тусламж үзүүлсэн нь “доторхойгүй” гарт баригдахгүй байна. Атиллагаас төрсөн “архичдын эгнээ” гэвэл харин бий байх шүү. Одоо ингэж цаг мөнгө үрж улс төр рүү зүтгэж байхаар өөртэйгээ чацуу шахуу насны архичдын эгнээгээ кодлох эмчилгээнд явуулж буян болбол иргэд харин баярлах байх шүү.

11

Тиймээс Монгол улсын нийт иргэдээ “40 гарсан эр дөрөө дарсан ат” гэдэг үг эсэргээрэй болж “насны намба” гэдэг ойлголт УИХ-н гишүүн болохоос хямдаар үнэлэгдэж байна. Анагаахын шинжлэх ухаанаар батлаагүй ч эр хүний “цэвэршилт гэх” ардын ойлголт, сургаалийн “гажуудал” болсон жишээ бол яахын аргагүй Л.Гүндалай болоод байна. Түүний энэ өөрчлөлт нь богино хугацаанд сенсаац багатайгаар болоод өнгөрөөсэй гэж “бурхандаа залбирая” даа.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …