Өнө удаан хэлэлцүүлж, хэдэн мянган хуудастай ном шахуу болсон “Нүүрс хөтөлбөр”-ийн асуудал өчигдөрхөн шүүхээс Л.Гансүх ял авснаар дуусгавар боллоо. Үнэндээ Л.Гансүх өөрөө санаачлан хийгээгүй ажил Засгын газрийн ажилд томилогдон ажилласан төдийхөн биз. Түүний өмгөөлөгч маш үнэний ортой зүйлийг хэдэнтэй давтаад ч дээд шүүхийн “шүүгчид” үл тоов.
Шүүгчид хэдийг авсан бол өндөр цалинтай бас олны өмнөх хэргийг “буруу” хэлэлцүүлж чадлаа гэх иргэдийн бухимдал эхэссээр байна. Хэн нь хэний нөлөөгөөр ажиллаад байгаа нь мэдэхгүй, анзаарагдахгүй гэсэн бодолтой шүүхэд нөлөөлөөд байна уу. Гэхдээ ард түмэн нүдтэй, чихтэй юм. Хэн ч хохироогүй энэ хөтөлбөрт Багануурийн уурхайг “дампуурлаас” аврах шахуу томоохон төсөл байлаа. Цагийн эртэд Багануурийн уурхай цэцэглэж байсан гэтэл сүүлийн жилүүдэд иргэд налайхын нүүрсийг илүүд үзэж байсан бодит түүх бий.
Хөтөлбөрийн хүрээнд нүүрсэнд ажилласан иргэд цалинтай, /орлогтой/ Багануурийн уурхай борлуулалт сайтай бас гомдолгүй, иргэд хямд нүүрстэй /санхүүд хэмнэлттэй/ байлаа. Нүүрсний үнэ уг хөтөлбөрөөс өмнө нэг портер нь 280 000 -350 000 хүрч “галзуурч” байсан түүх бий. Одоо хаагдсан ч нүүрс хөтөлбөрийн үр шим нь хөрсөнд шингэж одоо портер нүүрс 180 000 төгрөгнөөс хэтэрсэнгүй өвөлжлөө. Гэтэл хаанаас хэн гэгч хохирогч гарч ирээд Л.Гансүхээс болоод “учиргүй” хохиров гэдгийг мэдэрсэнгүй дээд шүүх маань.
Ямартай ч иргэд өчигдөрхөн болсон шүүх хуралд сэтгэл дундуур байгаагаа цахим ертөнцөөр мэдээллээд байна. Дээд шүүхийг буруутгах хандлага ч их байх аж. За ямартай ч УИХ гишүүн Н.Алтанхуяг болон хохирогч Л.Гансүх нар “алтыг – гууль” болтол эргүүлж ял авхуулж чадсан эрхэмийг эсвэл, фракцийг зарлаач. Ард түмэн үнэнийг “шаардаж” байна.
Б.Саран