Сагсан бөмбөгчидөд төрийн одон, медаль гардууллаа

sagchidad  Монгол улсад сагсан бөмбөгийн спортыг үүсч хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад зүтгэлтэн, тамирчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, мөн ССАЖЯ-ны харьяа Спортын Бэлтгэлийн төвийн дарга МУГТ Б.Наранбаатар нар гардуулан өглөө.

Ингээд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтангадас одонгоор Сагсан  бөмбөгийн Алдарын танхимын гишүүн, сагсан бөмбөгийн анхны эмэгтэй спортын мастеруудын нэг Б.Оюун, спортын мастер Д.Отгонцэцэг, Сагсан бөмбөгийн зүтгэлтэн, спортын мастер П.Бямбаа, багш, дасгалжуулагч П.Сампилноров нарыг шагнасан байна. Мөн улсын 10 удаагийн аварга Монгол 3-р сургуулийн багш, спортын мастер Б.Болормаа, 21 дэх жилдээ улсын шүүгчээр ажиллаж буй Д.Энхсайхан нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа. Энэ үеэр ССАЖЯ-ны Спортын бэлтгэлийн төвийн дарга Б.Наранбаатарын санаачилгаар Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийг байгуулах, байнгын бэлтгэл сургуулилалттай байлгахаар ажиллаж байгаа гэсэн баярт мэдээг дуулгалаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …