Манай улсад зохиогдож буй байт харвааны Азийн Гран При тэмцээн дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр учир тамирчид медалийн төлөөх харваануудаа хийх учиртай.
Өчигдөр рекурвийн буюу 70 метрийн зайд, компаунд буюу 50 метрийн зайд цэц мэргэнээ сорьдог харваагаар тамирчид өрсөлдлөө. Манай эрэгтэй баг болон холимог багууд алтын төлөө өрсөлдөх юм. Эрэгтэй шигшээ баг алтан медалийн төлөө ОХУ –ын шигшээ багтай харвана. ОХУ нь Ази тивийн тэмцээнд оролцож буй цорын ганц өөр тивийн шигшээ ажээ.Харин манай холимог баг хамгийн хүчирхэг баг хэмээгддэг Өмнөд Солонгосын шигшээтэй аваргын төлөө өрсөлдөнө. Дашрамд сонирхуулахад Өмнөд Солонгосын шигшээ баг “Лондон 2013” олимпын наадмаас алтан медаль хүртэж байсан билээ.Тэгвэл манай улсын эрэгтэй шигшээ багт ОУХМ Ж.Гантөгс, Л.Мөнхөө, Л.Отгонбаяр, Н.Өлзийхутаг нар багтсан бол холимог багт ОУХМ Б.Урантунгалаг, Ж.Гантөгс нар багтаж байгаа юм.
З.Байгалмаа
Ugluu.mn