Хөнгөн атлетикийн спортын нэгэн төрөл болох хагас марафоны ДАШТ энэ сарын 26-нд Их Британи улсын Кардифф хотноо боллоо. 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг хагас марафоны 2016 оны ДАШТ-нд 50 улсын 190 гаруй тамирчид өрсөлдсөн байна. Хагас марафоны уралдаанд тамирчид 21.0 км-т уралдсан энэ удаагийн ДАШТ-нд Зүүн Африкийн Кени улсын тамирчид үнэмлэхүй ялалт байгуулжээ.
Эрэгтэй төрөл 80 гаруй тамирчин оролцсноос
- Жеффри Кипсанг Камворор (Кени) – 59 мин 10 сек
- Бедан Кароки Мучири (Кени) – 59 мин 36 сек
- Мо Фарах (Их Британи) – 59 мин 59 сек
Эрэгтэй багийн уралдаанд нийт 14 улсын шигшээ багийн тамирчид өрсөлдөж мөн Кени улсын баг нийт замаа 2 цаг 58.58 сек-д туулж аваргын алтан медаль хүртлээ. Ази тивээс оролцсон Японы шигшээ баг 5-р байранд орсон байна. Шагналын тавцанд мөн Зүүн Африкийн Кени, Этиоп, Эритери улсын баг тамирчид гарсан. Кени улсын багт Жеффри Киспанг Камворор, Бедан Кароки Мичуру болон Симон Чепроф нар багтсан байна.
- Кени – 2 цаг 58.58 сек
- Этиоп – 3 мин 01.16 сек
- Эритери – 3 мин 06.18 сек
Эмэгтэй төрөлд мөн 80 гаруй тамирчин өрсөлдөснөөс эхний 10-н тамирчны 5-д нь Кени улсын тамирчид багтжээ. Шагналын тавцанд Кени улсын тамирчид хамтдаа зогслоо.
- Перес Жечирчир (Кени) – 1 цаг 07 мин 31 сек
- Синта Йеротич Лимо (Кени) – 1 цаг 07 мин 34 сек
- Мэри Вацера Нгуги (Кени) – 1 цаг 07 мин 54 сек
Эмэгтэй ганцаарчилсан төрөл Кенийн бүсгүйчүүдийн давамгайлал дор явагдсан бол багийн төрөлд ч мөн адил Кени бүсгүйчүүдийн амжилт үргэлжиллээ. 15 улсын шигшээ баг өрсөлдсөн уг багийн төрөлд Кени бүсгүйчүүд нийт замаа 3 цаг 22 мин 59 сек-д туулсан байна. Харин 3-р байранд Азийн төлөөлөл Японы бүсгүйчүүд оржээ. Ийнхүү энэ удаагийн хагас марафоны ДАШТ-нд Африк тив, тэр дундаа Кенийн баг тамирчид үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Харин Этиоп 2 мөнгө, Эритери, Их Британи, Японы багаас тус бүр 1 хүрэл медаль хүртсэн байна.
- Кени – 3 цаг 22 мин 59 сек
- Этиоп – 3 цаг 26 26 мин 29 сек
- Япон 3 цаг 32 мин 25 сек
эх сурвалж: ssport.mn