Тэргүүний тохижилттой сургууль, цэцэрлэгүүдийг нэг сая төгрөгөөр урамшуулна

4e219a04a3ecdff104ac4e2e47966623Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ын дагуу тэргүүний тохижилт, үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулан мөнгөн урамшуулал олгох тухай  нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Сурагчдын суралцах, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөгжих  ая тухтай  орчныг бүрдүүлэн боловсролын үйлчилгээг  сайжруулах зорилгоор тэргүүний тохижилт үйлчилгээтэй сургууль, цэцэрлэгийг шалгаруулах уралдааны болзлыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/255 дугаар захирамжаар баталсан юм. Энэхүү болзлын дагуу сургууль, цэцэрлэгүүдийг дүгнэж нийт ерөнхий боловсролын 20 сургууль, 20 цэцэрлэг шалгаран тус бүр нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал авахаар боллоо  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНЫ БОЛЗОЛЫГ ХАВСРАЛТ ХЭСГЭЭС ТАТАЖ ҮЗНЭ ҮҮ. 

ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ,
ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНД ШАЛГАРЧ,
УРАМШУУЛАЛ АВАХ СУРГУУЛИЙН НЭРС
д/д Дүүрэг Сургуулийн нэр Дундаж хувь Урамшуулал
/ төгрөгөөр /
1 Хан-Уул 63 дугаар сургууль 97,5 1 000 000
2 Баянгол 20 дугаар сургууль 97,0 1 000 000
3 Баянзүрх 84 дүгээр сургууль 96,6 1 000 000
4 Баянзүрх 48 дугаар  сургууль 96,4 1 000 000
5 Сүхбаатар 2 дугаар сургууль 96,0 1 000 000
6 Чингэлтэй 17 дугаар сургууль 96,0 1 000 000
7 Сүхбаатар 1 дүгээр сургууль 95,0 1 000 000
8 Чингэлтэй 24 дүгээр сургууль 95,0 1 000 000
9 Баянзүрх 21 дүгээр сургууль 95,0 1 000 000
10 Хан-Уул 34 дүгээр сургууль 94,4 1 000 000
11 Сүхбаатар 4 дүгээр сугууль 94,0 1 000 000
12 Чингэлтэй 72 дугаар ургууль 94,0 1 000 000
13 Багануур Боловсрол ЦС 93,3 1 000 000
14 Баянгол Эрдмийн Өргөө ЦС 91,5 1 000 000
15 Налайх Эрдмийн Оргил ЦС 91,3 1 000 000
16 Сонгинохайрхан 122 дугаар сургууль 91,0 1 000 000
17 Хан-Уул 15  дугаар сургууль 90,5 1 000 000
18 Баянзүрх 120 дугаар сургууль 90,4 1 000 000
19 Сонгинохайрхан 65 дугаар сургууль 89,5 1 000 000
20 Хан-Уул 60 дугаар сургууль 89,1 1 000 000
Нийт дүн 20 000 000
ТЭРГҮҮНИЙ ТОХИЖИЛТ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ СУРГУУЛЬ,
ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРУУЛАХ” УРАЛДААНД ШАЛГАРЧ,
УРАМШУУЛАЛ АВАХ ЦЭЦЭРЛЭГИЙН НЭРС
д/д Дүүрэг Сургуулийн нэр Дундаж хувь Урамшуулал
/төгрөгөөр/
1 Баянгол 85 дугаар дугаар цэцэрлэг 100 800 000
2 Сонгинохайрхан 176 дугаар цэцэрлэг 100 800 000
3 Сүхбаатар 135 дугаар цэцэрлэг 98,9 800 000
4 Сонгинохайрхан 156 дугаар цэцэрлэг 98,9 800 000
5 Чингэлтэй 33 дугаар цэцэрлэг 96,7 800 000
6 Чингэлтэй 9 дүгээр цэцэрлэг 95,6 800 000
7 Сүхбаатар 1 дүгээр цэцэрлэг 95,6 800 000
8 Чингэлтэй 31 дүгээр цэцэрлэг 95,3 800 000
9 Баянгол 93  дугаар цэцэрлэг 95 800 000
10 Хан-Уул 28 дугаар цэцэрлэг 95 800 000
11 Баянзүрх 136 дугаар цэцэрлэг 95 800 000
12 Баянзүрх 129 дүгээр цэцэрлэг 94,8 800 000
13 Хан-Уул 71 дугаар цэцэрлэг 94,4 800 000
14 Налайх 23 дугаар цэцэрлэг 94,4 800 000
15 Сүхбаатар 159 дүгээр цэцэрлэг 94,4 800 000
16 Багануур 142 дугаар цэцэрлэг 94,3 800 000
17 Баянгол 164 дүгээр цэцэрлэг 93,9 800 000
18 Хан-Уул 189 дүгээр цэцэрлэг 93,9 800 000
19 Баянгол 98 дугаар цэцэрлэг 93,3 800 000
20 Сонгинохайрхан 78 дугаар цэцэрлэг 92,8 800 000
Нийт дүн 16 000 000

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …