ХҮН-ын даргаар Т.Ганболдыг томилжээ

1459216379__mg_9683Хэдэн сар холион бантан болсон Хөдөлмөрийн Үндэсний Нам /ХҮН/ өчигдөр Төв хороогоо хуралдуулж, шинэ даргатай болжээ. Хурлын үеэр УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга С.Ганбаатар өөрийн хүсэлтээр намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, тус нам ийнхүү шинэ даргаа сонгожээ.

Дотроо хоёр хуваагдаад байсан ХҮН нам С.Ганбаатар, Г.Найдалаа гэсэн хоёр даргатай болоод байсан бөгөөд хэн нь жинхэнэ дарга болохоо шүүхээр шийдүүлсэн. Хэдийгээр шүүхээс С.Ганбаатарын талд шийдвэр гаргасан ч тэрбээр ийнхүү өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өргөн барьж түүний оронд Т.Ганболдыг нэр дэвшүүлж, 98 хувийн саналаар намын дарга болжээ. Т.Ганболдын хувьд “Алтан Дорнод Монгол” компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад өнгөрөгч 12 дугаар сард ХҮН намд гишүүнээр элссэн байна.

Ийнхүү нэлээдгүй хугацаанд дотроо хагаралдаж, хуваагдаад байсан ХҮН нам шинэ даргатай болсноор маргаандаа цэг тавьж, дахин нэгдэж сонгуульд эв найрамдалтайгаар оролцохоор болж байх шиг байна.

Төгс

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …