Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Зүүн бүсийн сумдын Залуучуудын бага чуулган боллоо. Тодруулбал, 2016.03.25-26ны өдрүүдэд 6 сумын 60 гаруй залуучууд Цогтцэций суманд чуулсан байна.
Чуулганаар Зүүн бүсийн сумдын “Залуучуудын холбоо”-д өөрсдийн тэргүүн туршлага, хийсэн ажлын тайлангаа танилцуулж, сургалт, лекц зохион байгуулсан бөгөөд уулзалтаас “ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ-МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ” уриалгыг гаргасан байна. Мөн “Таван толгой” ХК-ий үйл ажиллагаатай танилцаж нөхөрсөг гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ.
Чуулга уулзалтанд Өмнөговь аймгийн Залуучуудын Холбооны Тэргүүн Р.Сэддорж, Тэргүүлэгч Б.Бямбадорж, Б.Тогтох, Ж.Доржсүрэн, Б.Учралт, А.Уугангэрэл, Б.Жамъянсүрэн, Ц.Болормаа, С.Сумъяахүү, Хариуцлагын Зөвлөлийн дарга Т.Энхтайван болон Өмнөговь аймгийн Номгон, Цогт-Овоо, Ханхонгор, Манлай, Ханбогд, Баян-Овоо, Цогтцэций сумын Залуучуудын Холбоо болон “Таван Толгой” ХК-н Залуучуудын зөвлөлийн тэргүүн, тэргүүлэгч, Цогтцэций сумын Залуучууд хөгжлийн төвийн зохицуулагч зэрэг залуучуудын төлөөлөл оролцсон байна.
Эх сурвалж http://www.info.mn