Мэндчилгээ

12939129_1278746755472384_1417600680_nХүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд  мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөр, бие сэтгэлээ зориулан ажиллаж байгаа болон эрүүл мэндийн салбарын алтан түүчээ болсон ахмад буурал эрдэмтэн багш, эмч сувилагч  нартаа “Олон улсын эмч нарын өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

 Монгол улсын хүн ам 3 сая болж, иргэдийн дундаж наслалт нэмэгдэж, эмч эмнэлэгийн мэргжилтнүүдийн чадвар чансаа улам бүр сайжран орчин үеийн техник, технологийн дэвшлийг эмнэлгийн тусламж үйлчилгээний бүх шатанд нэвтрүүлж чадлаа. Эх орондоо чанартай эмчилгээ, оношлогоо шинжилгээг хийлгэх боломжийг ард иргэдэд бий болгосон нь та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн, ажлын амжилт юм гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэнд, Спортын яамны зүгээс эмч мэргэжилтнүүдийн чадварыг нэмэгдүүлэх, ажиллах орчинг сайжруулах, ажлын ачаалал, цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох тал дээр санаачлагатай ажиллаж байна. Эрдэнэт хүний алтан амь, болзошгүй эрсдлийг бууруулахын тулд сахилга дэг журам, зөв зохион байгуулалтын өндөр шаардлагыг чанд мөрдөн ажиллахыг энхийн манаанд зогсоо эмч мэргэжилтнүүддээ уриалж байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнө, нойр хоолыг умартан зүтгэж байгаа Та бүхэн өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтаа улам бататгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэхийн төлөө өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхний ариун цагаан үйлс улам өргөжин дээшлэх болтугай.

Эрүүл энхийн харуул нь та байг
Эрхэм бүхний эзэн нь та байг
Эх үрсийн жаргал нь та байг
Эмч хүний алдар нь та байг

                                                                                Монгол улсын Шадар сайд,

Эрүүл мэнд, Спортын сайдын үүрэг гүйцэтгэгч:

image001   Ц.Оюунбаатар

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …