Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ

145930620656fb3edec682b

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэсэн ч гишүүдийн ирц бүрдээгүй тул хурал 14.00 цаг хүртэл хойшлуулсан. Энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр,

-Засгийн газрын нэн яаралтайгаар хэлэлцүүлэх хуулийн төслийг ээлжит бус чуулганы төлөвлөгөөнд оруулсан. Ингээд ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тов гарсан. МАН-ын гишүүд тэр чигээрээ хуралд орж ирсэнгүй. Нэгэнт УИХ-ын даргын захирамж ирсэн тул бид ажлаа хийх ёстой. Энэ асуудлыг Монгол Улсад ашигтайгаар нэн яаралтай батлуулахаар оруулж ирснийг МАН дэмжихгүй байгаа юм байна гэж түгэж байна. Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хууль нь гурван заалт бүхий хууль юм. Тодруулбал, ашигласан түлш, цөмийн хаядал, цацраг идэвхт бодисыг оруулахгүй гэж заасан байгаа. Энэхүү хууль нь гадна талд ч иргэдийн санаа зовоод байсан асуудлыг бүрэн цэгцлэх боломжтой хууль юм. Ингээд энэхүү хуулийг батлаад, конвенцио батлаад явах ёстой. Цөмийн хог хаягдлыг улсын хилээр оруулахыг дэмжиж байна гэж үзэхээс өөр аргагүй байна гэсэн юм.

Zaluu.com

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …