Шийдвэрлэх тулаан өнөөдөр болно

БНХАУ-ын Чянь Ань хотноо “Рио-2016” олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн орнуудын боксын тэмцээн үргэлжилж буй. Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх тулаан болно.

f9c052fe37901ddb2d4eb523a0d775f5_x3

Тодруулбал, 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 54 кг-д Б.Чинзориг, 60 кг-д Д.Отгондалай, 69 кг-д Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр нар олимпийн эрхийн төлөөх гол тулаанаа хийнэ.

Тэмцээний хуваарийг хүргэе.

Өнөөдөр 15:00 цагаас Г.Ган-Эрдэнэ- Узбекистаны тамирчин Х.Дусматовтой, Б.Чинзориг-Киргизистаны Е.Сакеновтой, Н.Шинэбаяр- Kазахстаны З.Алимханулитай.

19:00 цагт Д.Отгондалай-Японы боксчин Д.Наримацүтай, Б.Түвшинбат-Тайландын С.Ардеетэй тус тус өрсөлдөнө.

Эрэгтэйчүүдээс финалд үлдсэн нь олимпийн эрхээ шууд авах бол хүрэл медаль хүртсэн тамирчид олимпийн эрхийн төлөө дахин тулалдана.

Эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …