779 иргэнд Ипотекийн 5%-ийн зээл олгохоор шийдвэрлэжээ

MBank1Арилжааны банкууд энэ сарын 15-наас эхлэн 5% болон 8% хүүтэй ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд нийт 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 779 иргэний 5%-ийн хүүтэй 36.4 тэрбум төгрөгийн, 1363 иргэний 8%-ийн хүүтэй 87.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …