Зоогийн газраас мөнгө авч зугтаасан хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна

shulunduu   Нийслэлийн 3,4-р Хороолын “Шөлөндөө” зоогийн газарт  үйлчлүүлэгчийн цүнхнээс түрийвчийг нь авч зугтаасан хэрэг гарчээ. Зоогийн газарт хоолоор үйлчлүүлж байсан Одончимэгийн цүнхнээс 800.000 төгрөгийг нь түрийвчтэй нь хамт хоёр залуу авч зугтаасан байна. Эл хэрэг хэд хоногийн өмнө 13:00 цагийн үед гарчээ. Гэмт хэрэгтнүүд иргэн Одончимэгийг дээрэмдэх зорилгоор эртнээс төлөвлөж байсан гэж хуулийнхан таамаглаж буй юм.

Цагдаагийн байгууллага эл хэргийг шалгаж эхэлсэн ба Зоогийн газрын хяналтын камерт гэмт хэрэгтнүүдийн бичлэг үлдсэн байна. Цагдаагийн байгууллагаас доорх гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж байгаа ба таньдаг, мэддэг хүмүүс мэдээлэл өгөхийг анхааруулж байна. Энэ талаарх мэдээллийг чандлан хадгалж, мэдээллийг худалдан авахыг хохирогчидын зүгээс мэдэгдээд байна. Гэмт хэрэгтнүүдийн талаарх мэдээллийг 99096267,   886649737 дугаарт авч байна.

Ugluu.mn


Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …