Нийгмийн даатгалд хамрагдах хугацаа сунгагдлаа

  ngmiin datgal Нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийг Хүн ам, нийгэм хамгааллын сайдын баталсан журмаар наймдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлүүлсэн. Хуулийн хэрэгжилтийн хугацаа өчигдөр дууссан бөгөөд 1990-1995 онд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэд, 1995-2000 оны хооронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэдэд энэ хууль үйлчилсэн юм.

Тэгвэл энэ үйл ажиллагааг хүн ам, нийгэм хамгааллын сайдын тушаалаар  дахин 10 дугаар сарын нэгны өдөр хүртэл сунгагдаж бүртгүүлж амжаагүй иргэд хамрагдах боломжтой боллоо. Харин энэ хугацаанд хүсэлт гаргасан иргэдийн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон хугацааг 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс  тооцохоор болсон байна.

Нийтдээ 700 мянган хүн энэ хуульд хамрагдан ажилласан жилээ нөхөн тооцуулахаар тооцоолсон. Долдугаар сарын 30-ний өдрийн мэдээгээр  дээрх хүмүүсийн 361600 хүн ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан байна. Түүнчлэн  ажилласан жилээ тооцуулахаар нийт бүртгүүлсэн иргэдээс 85011 иргэний ажилласан жилийг баталгаажуулж, 171943 иргэний материал Цагдаагийн ерөнхий газарт хянагдаж байгаа албаны мэдээ байна.

Санал болгох мэдээ

Монгол Улсын дархан хилийн зурваст газарт 34,227 га газар олгосон өмнөх Засгийн газрын хууль бус тогтоолыг хүчингүй болголоо

“Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай” Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар …