Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Н.Энхбаярт уучилал үзүүллээ

enhbayar  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган, МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярт уучилал үзүүллээ. Энэ талаар олон нийтэд тайлбар мэдээлэл хийгээгүй ч, Ерөнхийлөгчийн Тамгийн газрын сайтад Зарлигийг нийтэлжээ. Зарлигийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Н.Энхбаярт уучилал үзүүлэв 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган хорих 401-р ангид ял эдэлж буй Н.Энхбаярт уучлал үзүүлсэн байна.

Уг зарлигт:
“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн ялтан Намбарын Энхбаярт уучлал үзүүлж, үлдэж буй ялаас нь чөлөөлсүгэй” гэжээ.

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …