Монголын 1, 261, 200 иргэн ядуу, 699 900 иргэн үгээгүйчүүд гэнэ

Монголын эдийн засаг, хөрөнгө мөнгө, орлого ашгийн хуваарилалт хэрхэн хуваарилагдаж буйг гэр бүлийн түвшинд судалсан байна. Гэр бүлийн хүн амыг 4-5 гэж тооцвол, Монголд 600,000- 750,000 гэр бүл байх боломжтой юм байна. Эндээс зөвхөн 5% нь Монголын ТОП компаниудын 95%-ийн хувьцааг эзэмшдэг. Харин 1000 гэр бүл үлдсэн 5%-г хуваадаг ийм дүр зураг гарчээ. Энэ бол гэр бүлд ангилж гаргасан тоон үзүүлэлт болно. Харин баян ядуугийн судалгаа :

Хамгийн баян -0,28%

Өндөр орлоготой- 14,39%

Дундаж орлоготой- 19,97%

Бага орлоготой. -42,04%

Ядуу- 23.33%

Ийм зураг гарчээ. Үүнийг тоогоор илэрхийлбэл:

Хөрөнгөтөн баячууд – 8400

Чинээлэг хөрөнгөтнүүд -431,700

Дундчууд-. – 599,300

Ядуучууд-. -1,261,200

Үгээгүйчүүд. -699,900

Ийм тоо болж байна. Монголд 8400 хүн бялхаж амьдарч байгаа бол 699,900 буюу бараг 700,000 хүн өлсгөлөн амьдарч байна. Энэ эгнээ рүү гулсах магадлалтай хүний тоо 1,261,200-д хүрчээ. Энэ бол монголын 10 хүний 7 нь ядуу, нэн ядуу гэсэн дүр зураг юм. Ийм тоо судалгааг 2015 онд хийсэн бөгөөд, энэ судалгааны дүнгийн эх сурвалж нь Монголын засгийн газрын харъяа Монцамэ агенлагаас эрхлэн гадаад сурталчилгаанд зориулан хэвлэдэг Новости Монголий (2016, Дугаар 11( 1043) ) сонин болохыг дурдах нь зүйтэй болов уу. Бид ингэж л амьдарч байна.

эх сурвалж: control.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …