![]() |
Аргын тооллын: | 2013.8.2 Баасан гараг |
![]() |
Билгийн тооллын: | 26. Долоон улаан мэнгэтэй цагаан хулгана өдөр |
![]() |
Наран ургах шингэх: | 05.36-20.24 |
![]() |
Үс засуулбал: | Жаргал үргэлжид ирнэ |
![]() |
Барилдлага: | Үл тохирох |
![]() |
Шүтэн барилдлага: | Авахуй |
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.