Ядуурал гэдгийг олон улсад томъёолсон байдаг байна. Эмзэг буурай орнуудын дунд хийсэн судалгаан дээр үндэслэн нэн ядуу, ядуу, ядуу болоход ойрхон зэргээр ядуурлыг үнэлдэг байна. Энэхүү үнэлэмжийг та бүхэндэ хүргье.
Нэн ядуу: Энэ ангилалд 30-42 цаг юм идэж уух боломж гардаггүй, цэвэр усан хангамж муу, биеийн байдал тураалтай, үхлийн болон элдэв халдварт өвчинд өртөмтгий, дархлаа сул, нийгмийн хамгийн эмзэг хүнийг нэрлэн хэлнэ. Бэлэн мөнгө болон таваар олох нь муу. Өөрийн хэрэгцээгээ дангаараа хангах чадваргүй болсон хүмүүсийг хэлдэг гэнэ.
Ядуу: Ядуу ангилалт тогтмол ямар нэгэн хүнсээр хооллодог ч өлсгөлөн байх нь элбэг. Цэвэр усан хангамж тааруу, биеийн байдал сайнгүй, халдварт өвчин тусах магадлал өндөртэй, биеийн дархлаа тааруу хүмүүсийг нэрлэн хэлдэг. Бэлэн мөнгөний эрэлт багатай өөрийн хүссэн зүйлсээ авч чаддаггүй ч нийгмийн өөрчлөлт болон нийтийн үйлилгээгээр үйлчлүүлж чаддаг. Амьдралд хүссэнээ авч чаддаггүй өдөр тутмынхаа хэрэгцээг гүйцдэггүй ч хоосон хоноод байдаггүй хүмүүсийг хэлнэ.
Ядуу болоход ойрхон: Энэ ангилалд тогтсон ар гэртээ хүссэн хэрэгцээг нь бүрэн хангаж чаддаггүй, цэвэр усан хангамж тааруу, биеийн байдал сайн, өвчлөх эрсдэл бага, биеийн дархлаа тогтвортой /улирлын чанартай/, мөнгөний эрэлтээ гүйцдэггүй, хааяа хяналтаасаа алдаж өр их тавьдаг хүмүүсийг хэлдэг. Амьдралаас хүссэнээ авч чаддаггүй, нэгэн хэвийн энэ дэлхийн хамгийн бат бөх давхаргын хүмүүс байдаг.
Энэ бүхнээс дүгнэхэд манай улсын гурван сая хүний 15,61 % /440100 иргэн/ нь өөрийн хэрэглээгээ бүрэн хангаж байгаа гэсэн судалгаан дээр үндэслэвэл үлдсэн 85,34 % буюу / 2 559 900 иргэн/ ядуу, нэн ядуу, ядуу болоход ойрхон гэсэн дүгнэлт гарна. Иргэдийг ядууруулсан шигээ баяжуулах, амар тайван амьдруулах цаг ирэх байх гээд энэ нийгмийн золиос болон насыг өнгөрүүлж байгаа хэдэн хүн байгаа бол? Ядуу амьдралдаа дасалгүй, зүтгэсэн зүтгэлээ үнэлүүлэн ядуу амьдралаасаа зөв сонголт хийн гарах цаг болсон шүү ИРГЭДЭЭ.
Б.Саран