Ходоодноос нь 19 ширхэг сойз гарав

Бангладеш Улсад мэс засалчид нэлээн өвөрмөц мэс ажилбарыг хийсэн байна. Яг үнэндээ бол тэдний хагалгаа хийсэн залуугийн ходоодонд байсан зүйл тун ч онцлог байсан гэнэ. Цээжний хөндийд нь мэс ажилбар хийх үеэр эмч нар өвчтөний ходоодноос шүдний 19 ширхэг сойз гаргаж ирсэн аж. Тэр залуу сойз идэх зуршилтай байсан гэнэ. Түүний бодлоор бол шүдний сойз их амттай байдаг юм. Харин бие махбод нь гадны ийм олон биетийг хүлээж аваагүй гэнэ. Идэж болохгүй зүйлүүдийг идэхээр дайрах зуршил сэтгэцийн өвчтэй хүмүүст л байдаг билээ.

 

Эх сурвалж www.wikimon.mn

Санал болгох мэдээ

Деми Мур, Хлоя Жао нар Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ

Жүжигчин Деми Мур, найруулагч Хлоя Жао нар энэ жилийн Каннын кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан …