Хаврын чуулганы үеэр З.Энхболдод хариуцлага тооцох асуудлыг оруулна

 УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулганы нээлтийг хийж чадахгүйгээр хаасан буруутнаар МАН-ын гишүүдийг нэрлэсэн. Харин үүнд МАН-ын удирдлагууд тайлбар хийж мэдээлэл хийсэн юм. “УИХ-ын дарга ажлын өдрүүд дуусч байхад хууль бусаар ээлжит бус чуулган зарласан. УИХ-ын Дэгийн тухай хуулинд ээлжит бус чуулганыг долоо хоногийн өмнө зарлана гэж заасан.
1452129633_uih-yn_darga_z.enhbold
Гэтэл энэ заалтыг зөрчсөн. УИХ-ын дарга баасан гаригийн орой ээлжит бус чуулган зарлачихаад даваа гаригт МАН-ын бүлгийн гишүүдийн байлцахыг шаардсан. Чуулган завсарласан энэ үед гишүүд тойрогтоо гадаадад ажиллаж байна. Энэ үед ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлаар бүлэг хуралдаж байр сууриа нэгтгэх хэрэгтэй байсан. МАН-ын бүлгийн гишүүд далайсан газар нь гарч, далдалсан газар нь далд орж ажиллаж чадахгүй. МАН-ын дарга М.Энхболд БНХАУ-ын Коммунист намын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа бөгөөд энэ айлчлалын тов ээлжит бус чуулган зарлахаас өмнө товлогдсон байсан.
Ер нь З.Энхболд хэзээ ээлжит бус зарлах бол гээд хүлээгээд сууж байна гэж байхгүй шүү дээ. Иймээс хууль бус үйлдэл гаргаж, микрофон ашиглах эрхээ хэтрүүлэн ашиглах үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна. Хэрэв З.Энхболд энэ мэт үйлдлээ таслан зогсоохгүй бол хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганы үеэр ярина” гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн юм
Ugluu-logo202

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …