Оросууд 1 алт 1 хүрэл медалиар тэргүүллээ

14597289205701b2185a04e

өрлийн чөлөөт үзүүлбэр болон хосын төрлийн тэмцээн явагдсан. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 38 улсын тамирчин богино үзүүлбэрийг үзүүлсэн. Ингээд богино үзүүлбэрийн дараах байдлаар АНУ-ын тамирчин, Олимпийн хүрэл медальт Г.Голд 76.43 оноогоор тэргүүлж, түүний араас ОХУ-ын тамирчид 2, 3-р байранд байлаа. Тэмцээний сүүлчийн өдөр тамирчид чөлөөт үзүүлбэрээ үзүүлэхэд ОХУ-ын тамирчин, Европын аварга 16 настай охин Е.Медведева 150.10 оноо авсан. Энэ нь Орос тамирчинг нийлбэр дүнгээр 1-р байранд ороход хангалттай оноо болсон юм. Харин АНУ-ын тамирчин Г.Голд чөлөөт үзүүлбэртээ 134.86 оноо авсан нь түүнийг медалийн төлөөх өрсөлдөх боломжгүй болгосон. Ингээд нэгдсэн дүн гарахад:

14597289385701b22a78774

  1. Е.Медведева (ОХУ) – 223.86 оноо
  2. А.Вагнер (АНУ) – 215.39 оноо
  3. А.Погорилаяа (ОХУ) – 213.69 оноогоор медалийн тавцан дээр гарлаа.

    Харин хосын төрөлд алт, мөнгөн медалийн эздээр өнгөрсөн жилийн дур зураг давтагдлаа. Канадын хос М.Дюамель/Э.Рэдфорд нар 231 оноогоор алтан медаль, БНХАУ-ын хос Суй Венжин/Хан Цонг нар мөнгөн медаль хүртлээ. Өнгөрсөн жил мөн эдгээр тамирчин хосын төрөлд алт, мөнгөн медалийг хүртэж байсан юм. Харин хүрэл медалийг Германы хосууд болох Алёна Савченко/Б.Массо нар шалгарсан. Хосын төрөлд эдгээр тамирчид сүүлийн жилүүдэд хамгийн хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлж байгаа. Канадын хос 2013, 2014 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол БНХАУ-ын хосууд хоёр жил дарааллан мөнгөн медаль хүртэж байна. Харин Германы хосууд нэг болох А.Савченко хосын төрлөөр 7 дахь медалиа, шинэ партнёртойгоо анх удаагаа шагналын тавцан дээр гарч байна. Оросын хосын тамирчид 4-6-р байранд шалгарсан байна.

    1. М.Дюамель/Э.Рэдфорд – 231.99 оноо
    2. Суй Венжин/Хан Цонг – 224.47 оноо
    3. А.Савченко/Б.Массо – 216.17 он

14597289485701b2345737414597289585701b23e21f7414597289715701b24bb3e82

Эх сурвалж: Zaluu.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …