НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон автозам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор нь ялган хамруулж байгаа бөгөөд энэ сард 4,9 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл албан татварт хамрагдана. Гуравдугаар сард 3,8 тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгслэл албан татварт хамрагдах ёстой бөгөөд татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй, захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
д/д | Дүүрэг | Байршил | Цагийн хуваарь |
1 | Баянзүрх дүүрэг | Баянзүрх дүүргийн татварын хэтэс | 08.30-17.30 |
Дүнжингарав худалдааны төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэг | ажлын өдөр-08.00-20.00 бямба-10.00-16.00 нямд -амарна | ||
Баянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
2 | Сүхбаатар дүүрэг | Сүхбаатар дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
АТҮТ-Циркийн баруун урд хураах цэг | 08.30-17.31 | ||
3 | Чингэлтэй дүүрэг | Чингэлтэй дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг | 08.30-17.30 | ||
4 | Баянгол дүүрэг | Баянгол дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
5 | Хан-уул дүүрэг | Хан-уул дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ | өдөр бүр 08.30-20.30 | ||
6 | Сонгинохайрхан дүүрэг | Сонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
Монгол Хюндэй ХХК-н байр | 08.30-17.30 | ||
Авто худалдааны цогцолбор / 22-н товчооны урд/ | 08.30-17.30 |