Төрийг самууруулагчиддаа зориулан Төрийн дууллаа “солих уу”

Улсын улсын төрийн дуулал төр, иргэдийн дунд томоохон бэлэгдлийн чанартай зүйлсийн нэг. Цэцэрлэгт байхаасаа эхлээд их дээд сургууль төгсөн “ЭХ ОРНЫ” хүн болон бэлтгэгдэх хүртлээ төрийн дууллаар ямар нэгэн зүйлсийг эхлүүлж, хүндэлж, хайрлан ирж цусандаа шингэтэл дуулдаг. Монгол төрийн дуулал хүн бүхний сэтгэл зүрхэнд оршдог, омогшдог утга бүхий “хүндлэл”. Төрийн дууллыг зохиосон хайрлаж хүндэлдэг бүх хүмүүсээс уучлал хүсье.

07122014205048

 Учир нь одоогоор төр барьж байгаа эрхэм төрийн түшээд сүүлийн хэдхэн жилийн дотор ард түмнийг үгээгүй ядууруулж, амар тайван амьдрах эрхгүй болгож, үндсэн “тулгуур” хуулиа зөрчиж, иргэдийн өмч бүхий газраа зарж, эрүүл мэндээр нь “тоглож”, төрийн эрхэм мөн чанарыг алдагдуулж байна. Тиймээс тэдэнд зориулж төрийн дууллаа өөрчлөх үү, эсвэл төрийн дууллын утга зүйрүү ойртуулах хүнээ сонгох уу.

Төрийн дуулалд :

Далай эх дээдсийн гэгээн үйлсэд

Дандаа энхжиж үүрд мөнхжинөө…

Эрэлхэг монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв…

гэгчлэн гардаг бэлэгдэл бүхий утгатай зүйлс нь энэ цагт “тавлаж байгаа мэт сонсогдох болж”.

Одоо энэ төр сонгууль болохын хооронд дорвитой зүйл хийхгүй. Хийж чадах нь л зарах, зээлэх, хувьдаа ашиглах юмуудаа. Сонгуулиас өмнө томоохонд тооцогдох ордуудыг ил, далд зарчих вий л гэж айх иргэд. Гэхдээ иргэд ухаантай, иргэд олуулаа. Монголдоо томоохон орд, хайрхан, уул усаа дэлхийн өвд бүртгүүлэн авч үлдэхийг зорин байгаа сурагтай. Монгол залуусаар бахархах хэрэгтэй. Дэлхийн дайтад уул усаа “хүндлүүлэх”-ийг дэмжих хэрэгтэй.

download (1)

 Төрийн “эрхэм нэрийг” барин хэт баяжсан хэсэг нөхөд байхад, дээд төр мину хэмээн залбирч хоосон хонох иргэд ч бий. Яагаад тэднийг анзаарч болдоггүй юм бэ? Манай улсад хүн, хөрөнгө, үзэсгэлэнт байгаль, мал ахуй гээд бүгд байгаа шүү дээ. Одоо сонгууль болтол юу ч хийхгүй байх.

Хийгээгүй, хийхгүй ажлынх нь төлөө төрийн дууллаа солих уу

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …