Шашны уриатай сургууль хаягаа буулгажээ


UB zueag 13-р хороололд байх Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай  Улаанбаатар их сургуулийн талаар бид өмнө нь мэдээлэл хүргэсэн. Энэ мэдээлэл  олон нийтэд хүрсний дараа тус сургуулийн Солонгос удирдлагууд  асуудалд ихээхэн эмзэглэж хүлээж авчээ.

Бидэнд олдсон мэдээллээр бол  Улаанбаатар Их сургуулийн Солонгос удирдлагууд  бүх багш  ажилчдийн нэгдсэн хурал хийж,  “та нарыг бид энд ажиллахын тулд заавал  христийн шашин шүт гэж тулгаагүй биз дээ”   гэх мэтээр  асуулга тавьж,  тэнд ажилладаг Монголчуудыг шашин шүтлэгээс нь хамааран өөр хооронд нь хагалан бутаргах, дайсагналцуулах үйлдлийг явуулж эхлэсэн байна. Үүнээс болж  тус сургуульд  ажилладаг   хүмүүс бие биенээ хянасан, үг яриагаа цэнэсэн байдалтай байгаа гэнэ.  Мөн сургуулийн удирдлагуудын зүгээс   бүтэн баг гарган ажиллуулж, манай нийтлэл доорх  хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг хянуулж, сургуулийн интернэтийн IP дугаараас ямар хүн  сөрөг сэтгэгдэл бичиж байгааг нарийвчлан хянаж, ийм сэтгэгдэл оруулсан  багш, оюутныг хайж эхлэжээ.  Аргаа барахдаа, багш нар оюутнууддаа  “сургуулийн талаар  сөрөг  агуулгатай коммент битгий  бичээрэй, та нарыг үүгээр далимдуулан хавчин гадуурхаж,  сургуулиас чинь хөөж магадгүй болоод байна шүү” гэж “шивнэж” байгаа сурагтай. Багш нар ч гэсэн сургуулийн  үйл ажиллагааны талаар өөрийн бодлоо хатуухан  илэрхийлэх юм бол ажлаасаа халагдах дээрээ тулаад байгаа ажээ.

Бид  анхнаасаа  энэ сургуулийн  нэр,  зарим үйл ажиллагааны онцлог, удирдлагаас баримталж байгаа  бодлогын талаар  бичсэн болохоос тэнд ажилладаг  эх орон  нэгт  олон арван ажилчид, эрдэмтэн доктор,  багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуусын доромжлох, буруутгах зорилго агуулаагүй.

Яагаад Монгол улсын нийслэлийн нэрээр гадаадын хөрөнгө оруулалттай сургууль нэрлэгдэх болов, ямар аргаар хотын төвийн А зэрэглэлийн бүст хамаарах газарт шинээр сургуулийн  өргөтгөлөө барих  болов, уриандаа  шашны утга  агуулга шингээсэн сургууль христын шашны /продестант/ зарим урсгал чиглэлтэй хамааралтай байж болох  тухай  мэдээлийг  олон нийтэд  хүргэсэн.

Эл сургуулийн удирдлагын зүгээс хэдийгээр өөрсдийгөө шашны бодлого хэрэгжүүлдэггүй  гэж хэлж  байгаа ч энэ нь хангалттай нотлогдохгүй  байгаагаар үл барам дараах баримтат  мэдээллүүд бидэнд олдсон  юм.

Тус сургууль  нь өөрийн сургуулийн харьяа, өндөр төлбөртэй хувийн Улаанбаатар бүрэн дунд сургуульдаа Улаанбаатар хотын Христийн сүмийн итгэгч пасторуудын хүүхдүүдийг 50%, магистртаа  мөн 50% -ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж элсүүлдэг, мөн Христийн сүмд явдаг хүүхэд багачуудаас өнчин ядуу,  төлбөрөө төлөх боломжгүй  хүүхдүүдийг  сургуульдаа элсүүлж, сургалтын төлбөрийн 50-100 хувийн хөнгөлөлт  үзүүлж, сургагч багш болгон бэлтгээд эргээд сүмүүдэд орчуулагч, зохион байгуулагч, пастороор ажиллуулдаг  тухай мэдээлэл юм..

Мөн тус  сургуулийн ерөнхий захирал Чой Ги Хо гэгч  хангүг эрд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  энэ жил  Монгол төрийн дээд шагнал Алтан гадас одонг “1921 онд И Тэ Жүн гэгч Солонгос эмч Монголчуудыг тэмбүү өвчнөөс салгасан тухай” түүхийн судалгааны ажлыг нь өндрөөр үнэлж, олгосон  байх юм.  1921 оноос өмнө  юун солонгос эмч  ирж, биднийг эмчлэх тухай вэ?, Солонгосчууд өөрсдөө Японы колони байсан,  амьдрах үхэх нь Японы бодлогоор шийдвэрлэгддэг  байсан цаг үе гэдгийг Ерөнхийлөгч  маань огт мэддэггүй хэрэг биш байлтай. Тэгээд ч энэ аюулт өвчнөөс  Монголчуудыг  эдгээхэд оросын эмч сувилагч нарын баг, Монголын эмч, анагаахын салбарын ажилтнуудтай хамтран  1950-1960  онуудад улс орон даяар компанит ажил өрнүүлж, нийт  650 орчим мянган хүн амтай манай улсын иргэдийн  70 хувьд халдварласан эл өвчнийг богино хугацаанд “улаан тариа”-ны тусламжтайгаар  амжилттай эдгээсэн байдаг.  Гэтэл  Чой Ги Хо гэгч энэ солонгос эр ямар үндэслэлээр ийм судлагаа хийж,  яаж яваад Монгол улсын Ерөнхийлөгчөөс төрийн дээд одонгоор шагнагдсан байж болох вэ. Сонирхолтой нь энэ сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирлаар Монгол улсын шилдэг түүхчдийн нэг Ж.Болдбаатар багш ажиллдаг юм байна.  Энэ хүн  Монголын түүхийг  нэг  Солонгос   эр доромжлон гутаагаад явахыг зөвшөөрөн, “чихээ бөглөөд” дуугүй суусан  байж таарах  гээд байгаа юм.

IMG278IMG280

Ямартай ч  энэ сургууль газрын маргаантай байгаа  шинэ байрны өргөтгөлийн барилгынхаа дээр байсан “Улаанбаатар их сургууль” гэсэн хаягаа нийтлэл гарснаас хойш 6 хоногийн дараа  буулгажээ.

Холбоотой мэдээлэл:

Улаанбаатар Их сургууль уу, “Улаан” Христчид үү

http://www.ugluu.mn/1288.html

http://www.ulaanbaatar.edu.mn/

Ц.Мөнх

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …