Наймдугаар сарын өрний зурлага

urniin zurhai  Наймдугаар сарын өрний зурхайг танилцуулж байна.

Хонь

Сарын эхээр бага зэрэг анхааралгүйгээс болж ажил хэрэг чинь хойшлогдож магадгүй. Хэдийгээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй, урьдчилан тааварлахын аргагүй байх хэдий ч таны эрүүл мэндийн байдал маш сайн байхаас гадна маш эрч хүчтэй байх болно. Харин сарын дундуур од эрхсийн нөлөөгөөр таны дур булаам байдал улам бүр нэмэгдэх болно. Гэхдээ дур хүслээ хязгаарла. Санхүүгийн байдал сайжирна. Хэрэв боломжтой бол мөнгөө цуглуулахыг хичээ. Амьдралын энгийн зүйлст сэтгэл хангалуун байж сур. Хосуудын харьцаа хайр дурлал гэхээсээ илүү найз нөхдийн гэмээр нэгэн хэвийн уйтгартай болжээ. Хайртай хосууд хагацаж болзошгүй тул сарын сүүлийн өдрүүдэд хардуулах зүйл хийхгүй байх хэрэгтэй. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг эрс өөрчлөхөөр шийдсэн бол хойш тавилгүй эхэл.

Үхэр

Сарын эхээр үхрийнхэнийг азгүйтэл бүтэлгүйтэл хүлээж байгаа тул эрүүл мэнддээ анхаарч гэрээсээ хол явахгүй байхыг одод сануулж байна. Ажлаа зөв төлөвлөж хүчээ зөв хувиарлаж чадвал хэцүү үеийг төвөггүй давах болно. Учирсан дурлал уулзхан хүн бүр тань үнэнч байж сайхан зүйлийг дагуулахгүй гэдгийг үхрийнхэн санаж яв. Эмэгтэйчүүдийн дур булаам байдал нэмэгдсэнээр олны анхаарлын төвд байх нь. Хоол хүнсээ зөв тааруулж хэрэглэхгүй бол хоолны хордлого авах эсвэл эрүүл мэнд ямар нэгэн байдлаар муудах төлөвтэй. Сарын сүүлээр гарах гэнэтийн зардал тань алдагдалд оруулах тул санхүүдээ анхаар. Тушаал дэвших карьер өсөх эсвэл уран бүтээлийн олз омог ихтэй байна.

Хамтатгах

Сарын эхээр хуучны өр зээл нэхэгдэх эсвэл найз нөхөддөө тусалсанаар санхүүгийн байдал бага зэрэг доройтно. Үүнээс үүдэн гэр ахуйн болоод санхүүгийн жижиг сажиг асуудлууд эх захгүй хөвөрнө. Та тайвширч чадахгүйгээсээ болоод сэтгэл хөдлөлдөө автан уурлан хилэгнэж болзошгүй байна. Санаачлагатай байж ямар ч тохиолдолд бүү бууж өг. Бүх боломжийг ашигла. Эмэгтэй ихрүүдийн дур булаам байдал сексийн эрч хүч нэмэгдсэнээр хүмүүст нөлөөлөх чадвар өснө. Хайр дурлалын адал явдал танд учирна. Гэхдээ хэт романтик адал явдалаас сэрэмжил. Хүсмээргүй үр дагавар дагуулж болзошгүй.

Мэлхий

Үйл ажиллагааныхаа хүрээг өргөтгөх эсвэл хуучин арга барилаа шинэлэг байдлаар өөрчил. Бизнесийн ажил хэрэг бүтэмжтэй байхыг од эрхэс ивээж байна. Танилуудынхаа хүрээг өргөтгөх ажил хэргийн харилцаа холбоо тогтооход таатай үе. Танд сонирхолтой санаа орж ирвэл зоригтойгоор амьдралд хэрэгжүүл. Сарын дундуур дотны найз тань үнэлж барамгүй тусламж үзүүлж та түүний үнэнч занд улам итгэлтэй болно. Харин сарын сүүлээр тэвчээргүй зангаасаа болж ойр дотны хүмүүсээ гомдооход хүрнэ. Эрүүл мэндээ бэхжүүлэх талаар бод, зөн билэгээ сонс.

Арслан

Сарын эхээр арслангууд хонжворт сугалаа хожих, ойр дотныхоноосоо бэлэг сэлт авах зэрэг баярт үйл явдал тохионо. Од эрхэсийн таатай нөлөө арслангуудыг юу ч хийсэн ивээж байгаа тул сайхан санаагаа хэрэгжүүл. Хэт их ажиллах ажил амралтаа зохицуулж чадаагүй нэг нь эрүүл мэндээрээ хохирч магадгүй тул эрүүл мэнддээ анхаарч зөв хооллож сайн амар. Арслангууд хэн нэгэнд амласан амлалтаа биелүүлэх шаардлагатай тулгарна. Хайр дурлал одтой байх тул шинэ хүнтэй танилцах, болзоонд явахад таатай. Харин сарын сүүлээр амьдралын хэмнэл буурах хандлагатай байна. Хэд хэдэн ажлыг зэрэг хийх гэсэн санаа тань танд санхүүгийн алдагдал авчирч магадгүй тул болгоомжтой бай.

Охин

Сарын эхээр гарах аливаа маргаан зөрчилд тайван байж хүлээцтэй ханд. Санаандгүй үүсэх хайр дурлалын бэрхшээлийг амжилттай шийдэх бололтой. Гэнэтийн бэлэг авах магадлалтай. Сексийн болоод оюун ухааны чадвар өндөр байна. Биеэ барьж сэтгэл татам саналуудад хууртахгүй байхыг одод анхааруулж байна. Мөн хайртай хүндээ өндөр шаардлага бүү тавь. Томоохон зардал гаргахаас татгалз. Биеийн хүчний ажлаар эрч хүч энергээ нөхөхийг хичээ.

Жинлүүр

Сарын эхээр жинлүүрүүдийн сэтгэл санаа тогтворгүй тайван бус байна. Хийж чадахгүй ажлаа хийх гэж хэт бүү оролд. Хийж чаддаг ажлаа чин сэтгэлээсээ хий. Хайр дурлалын хувьд гэнэтийн таатай үйл явдал тохиолдоно. Идэвхитэй амарч стерессээ тайлан агаарт гарч аялалд явахад таатай. Харин сарын сүүлээр хайртай хүнээ гомдоож халдлагад өртөж болзошгүй. Энэ үе таны тэвчээр хатуужлыг шалгах бололтой.

Хилэнц

Энэ сард хилэнцийнхэн нэлээдгүй бэрхшээлийг давах шаардлагатай тулгарна. Худал хуурмаг байдал нь гэр бүлийн харьцаанд нөлөөлж цаашид оршин тогтнох эсэх тал дээрээ тулна. Сэтгэл санааны дарамтанд байх энэ үед ямар нэгэн худалдаа болон хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийхийг одод сануулж байна. Учир нь од гаригийн таагүй нөлөө нь таныг ихээхэн эрсдэл оруулж мэдэхээр байна. Харин сарын сүүлээр худалдаа наймаа хийхэд тун ч таатай байна. Ажлын байран дээр үл ойлголцол гарч та дарга удирдлагаасаа зэмлэл хүртэх нь. Тайван тэвчээртэй байж эрүүл ухаанаар тунгаавал үнэн зөв нь шийдэгдэж байдлыг эргүүлэхэд амархан байна. Зорилгодоо хүрэхэд боломжтой бүх л хувилбаруудыг ашигла.

Нум

Нумынхан ажил амралтаа зохицуулан ажилаа зөв төлөвлөж хүчээ ашигтай хуваарилж чадвал таагүй зүйлээс сэргийлж чадна. Амьдралын эрч хүч буурч байгаа тул эрүүл мэнддээ анхаар. Учир нь эрүүл мэндэд тань аюул нүүрлэж байна. Улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн мөрөөдөл биелнэ. Дийлэнх нумынханд гэнэтийн зарлага алдагдал гарах тул санхүүдээ анхаар. Харин сарын сүүлээр ажилдаа амжилт гаргах, албан тушаал дэвших карьераа өсгөх сайхан боломж гарна. Таны эелдэг зан ба авъяас чадвар хүмүүсийг өөртөө татаж амжилтийг бий болгоно. Хоол хүнсэндээ онцгой анхаарч зөв эрүүл хоол хүнс хэрэглэ.

Матар

Та сайхан сэтгэлтэй тэвчээртэй байж чадвал эргэн тойронд чинь тайван амгалан тав тухтай байдал хүрээлнэ. Архи дарснаас хол бай. Хоолны дэглэм барьж дотоод эд эрхтэнийхээ системд анхаарлаа хандуул. Таны хувьд энэ сар албан ажил болоод хувийн хаилцааг тун завгүй байлгана. Гэвч цаг зав гаргаж аялалаар явах, биеийн тамираар хичээллэх нь танд өгөөжөө өгнө. Өөх тостой хурц хоолноос зайлсхий. Сарын сүүлээр орлого сайжирсан мэдээ сонсоно. Түншүүдтэйгээ харилцаа холбоо тогтооход сайн. Оюун санаагаа сайтар удирдвал хариуцлагатай сайн гэрээг байгуулах боломжтой.

Хумх

Хумхынхан сарын эхээр бага зэрэг тавгүй байх хэдий ч бизнесийн ашигтай санал хүлээн авч боломжийн орлого олох гэрээг байгуулж чадна. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд гарна. Хүүхдүүдтэйгээ болон гэр бүлтэйгээ аялах, найз нөхөдтэйгээ уулзан сонирхолтой яриа өрнүүлэх зэрэгт хамгийн таатай үе. Харин сарын дундуур шинэ харилцаа холбоо тогтоох бусдын сайхан саналыг хүлээн авахдаа болгоомжтой ханд. Учир нь далд явуулга хорон санаа таныг отож байгааг од эрхэс анхааруулж байна. Хумхынхан эрүүл мэнддээ онцгой анхаарч болгоомжтой бай. Маш үнэ цэнэтэй зүйлээ алдах эсвэл гэмтэл бэртэл авах зэргээр эрүүл мэндээрэй хохирох магадлал өндөр байна. Ганц бие хумхынхан эргэлзээгээ даван гарах шийдвэртэй алхам хийж чадвал гэр бүлийн амьдралд хүрэхэд тун ойрхон байгааг одод сануулж байна.

Загас

Сарын эхэнд загаснууд усандаа шумбах адил л бүх зүйл таны хүссэнээр байж та хамгийн азтай жаргалтайгаа улам бүр мэдэрнэ. Атаа жөтөө хорон санаа таныг хүрээлж буй тул бусдын дэмжлэгээс илүүтэй таны зөн совин таныг аврах ганц гарц байх болно. Архи дарснаас хол бай. Харин сарын дундаас санхүүгийн байдал тогтворгүй болж ихэнх загаснууд бужигнаан хөдөлгөөнд орно. Өөдрөг байдал өөртөө итгэлтэй зан тань бүтэлгүйтэлээс гарах шалтгаан болж чадна. Ямар нэгэн маргаантай зүйлд орооцолдсон бол эцсийн шийдвэр гаргах гэж бүү хичээ. Учир нь таны талд шийдэгдэхгүй. Хоол хүнсэндээ анхаарч зөв хоолло. Таны сонгосон хүнс таны хоол боловсруулах эрхтэний чинь дайсан нь байх болно. Ганц бие хүмүүс хосоо олох тул амьдралын идэвхитэй бай.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …