“Нүцгэлсэн” болгон ОД биш… “нийтийн 00” шиг харагдаж эхлэв үү

Сүүлийн жилүүдэд нэрд гарч, олонд танигдах гэсэн хүн бүр л нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр түгээж хэн нэгний анхаарлыг татах гэж оролдох болж. Урлаг гэдэг нүцгэлэхийн нэр биш шүү дээ. Урлагийн бүхий л төрөл хүнд ухаарал хайрлах, үлдэцтэй байх, хүмүүжлийн чанартай байх ёстой байтал сүүлийн үеийн манай урлагийн чиг хандлага ямар нэгэн үлдэцгүй, мэдээлэлгүй болж.

nutsgen-er otgontsetseg3 0b7a83d111a5b936original 07aba71cc2a771a4original 68b80ed16fc8652495710333ca0ef8b1original 479349cb4d33cba33221aee9b6b5b20dbig 482878_221248761351885_613075373_n_zps168cd3e6 aldAT345644961201506120616-463x600

Дэлгэцнээ гарч байгаа кино нь хүртэл нэг бол хэт баян амьдралын тухай /энгийн амьдралаас тасарсан/ өгүүлдэг бол нөгөө хэсэг нь хэт ядуугийн зовлонгоос санаа зовмоор өгүүлнэ. Бүтээлээс нэг ч зүйлийг ойлгохгүй шахуу гарна. Учир нь хөнгөн хийсвэр мэдээлэл олонтой, утга зүйн хувьд алдаатай байх юм. Ихэнх кино баар цэнгээний газар танилцаад л зочид буудалд үйлдэл нь өрнөсөн маягтай болж. Кино урлагаар “хэнийг хааш нь” сургаад байгаа нь энэ вэ? Амьдрал нь тогтсон хүн хүүхдүүддээ дагуулан дэлгэцийн урлагийг үзэх аргагүй хэн хэн нь “ичмээр” болчихож.images

Тайзны хошин шог, бүүр хэлэх ч юм биш. Сайхан инээгээд хэсэг хугацаанд жаргалтай санагдавч театраас гарч амжаагүй мартаж байх юм. Инээдмийн ертөнцөөр өгүүлэмжтэй, дэлхийд алдартай зохиолуудыг тоглохын оронд хэн нэгэн эмгэн өвгөнийг дуурайгаад “яана вэ” хэмээн тоглоно. Энэ ч бас урлагийн хар тал болоод хөгжчихөж. Драмын жүжгүүдийг үзэх нь арай нэг амьдралд ойр байх юм. Гэхдээ драмын театрийн жүжиг тэр бүр тавигдаад байхгүй юм.anu_81379543632013-11-26-11-21[www.urlag.mn]

Дуун урлаг хүмүүжүүлэхээ болисон тухай бид өгүүлж байсан бол энэ удаад эмэгтэй жүжигчдийн тайчдагийг болиулмаар байна. Тайчсан болгон од биш юм шүү. Урлагийн ертөнц өөрөө хатуу шүүлттэй, он цагийн эрхээр хэн нь хэн бэ гэдгийг ялган хэлдэг болохоос тайчсан бүрээр нь үнэлэхгүй л болов уу.

Урлагийн төлөө хэмээн хувцасаа тайлж хаа сайгүй “үнэгүй” хөврөх таны “нүцгэн” зураг танд урлагийн нэр хүндийг өгөхөөс илүү “нийтийн 00” лугаа иргэдэд санагдах нь олонтаа. Соён гэгээрүүлэх урлагийн энэ их тайз, дэлгэцийг бүү “гутаа”, “ бүү доромжил”. Залуу сайхан дээрээ дүрээ мөнхөлье гэдэг байх.

Гэхдээ нийгэм “чанга” байх үеийн урлагийн жинхэнэ зүтгэлтнүүд нүцгэлэхгүйгээр олондоо танигдан амьдарсан юм шүү. Тэдний урлагийн түүхэнд оруулсан хувь нэмэр ч агуу. Тэдний замаар зөв алхахгүй бол урлагийг “нийтийн 00” болгоод байна шүү “ТАЙЧИГЧДАА”.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …