Жирэмсэн модель загвар өмсчээ

Энэтхэгт саяхан нэгэн онцгой явдал болжээ. Төрөх дөхсөн жирэмсэн бүсгүй загварын шоунд оролцон тайзнаа бусадтайгаа зэрэгцэн загвар өмсч олныг гайхшруулсан байна.

Эдүгээ 37 настай Карол Грасиас загвар зохион бүтээгч Гауранг Шахын шоуны тайзнаа ногоон өнгийн сари өмсөн, том гэдсээ ил гарган алхсан нь Энэтхэг улсад анх удаагаа болж буй өвөрмөц явдал болжээ. Мэдээж энэ нь дизайнерын санаа байсан гэнэ.  

Супермодель Карол жирэмсэн гэдгээ түүнд хэлсэн ч, тэрбээр “чи гагцхүү тайзнаа алхахыг хүсч байна уу” гэх ганц асуултыг л бүсгүйгээс асуусан байна. Улмаар жирэмсэн болж тайзнаасаа түрхэн хугацаанд буусан загвар өмсөгч бүсгүй дуртай нь аргагүй зөвшөөрчээ.

Ийнхүү тайзнаа гарсан бүсгүйн нүүр будалт, хувцас загвар олон хүний анхаарлыг татсаны сацуу интернэт ертөнцөд ч дуулиан тариад буй гэнэ. Бүсгүй зургаа өөрийн инстаграмм хуудастаа байршуулахад тэр даруй 1000 гаруй лайк цуглуулж, 23 мянга гаруй хүн дагасан байна.


Эх сурвалж: www.mminfo.mn

 

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …