“Manager College” менежерүүдийн хөгжлийн сургалт 4 сарын 07-нд эхлэнэ

poster_7_xR8HS3vБайгууллагын менежментийн чиг үүргийг амжилттай хэрэгжүүлэхэд менежер хүнд хамт олныг идэвхижүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх зэрэг тодорхой ур чадваруудыг эзэмшсэн байх шаардлагатай.

Монголын Лектор төвөөс бизнесийн байгууллагын тулгуур хүч болох маркетинг, борлуулалт, хүний нөөц, хангамж, гадаад харилцааны газар, хэлтэс, албаны дарга, удирдлагуудад зориулан “MANAGER COLLEGE™” сургалтыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.

Сургалтын гол агуулга нь: Байгууллагын бүх түвшний, өөр өөр үүрэг, чиглэлийн менежерүүдэд нийтлэг тохирох хөтөлбөрөөр хичээллэж орчин үеийн менежментийн мэдлэг, ойлголтууд болон топ менежерийн эзэмшвэл зохих ур чадваруудыг богино хугацаанд системтэй эзэмшүүлэх юм.

Хичээлүүдийг Монголын тэргүүний компаниудын Си түвшний (C-level) менежер, тухайн салбараар мэргэшсэн менежментийн сургагч нар практиктай нягт холбоотой кейс дасгал ажиллуулан сонирхолтой хэлбэрээр зааж удирдан явуулдгаараа онцлогтой.

2010 оноос эхлэн хичээллэсэн энэхүү сургалт нь нийт 800 гаруй суралцагсдыг амжилттай төгсгөөд байна.

pooooooooooooooop_fSxhHYQ

Сургалтанд дараах товчлуур дээр дарж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70101839, 99049075 дугаарын утаснаас лавлана уу. Баярлалаа.

 Эх сурвалж: mlctraining.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …