Үлгэр домог мэт яригддаг АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийнхан сансрын үзэгний талаар дуулж байсан уу? Зөвлөлтийн сансрын нисгэгчид жингүйдлийн орчинд балын харандаа ашиглаж үйлээ үзэж байхад НАСА-гийн төсвөөс сая сая доллар хэмнэсэн энэхүү гайхалтай бүтээлээ гаргаж авсан байгаа юм. Эл үзэгний талаар ярихын өмнө хэд хэдэн шинжлэх ухааны баримтыг хүргэх нь зүй биз.
-
Жингүйдлийн орчинд сансрын хөлөгт энгийн үзгийг ашиглах ямар ч боломж байхгүй.
-
Балын харандааг хэрэглэх бүрт өчүүхэн хэмжээний тоос жингүйдэлд тархана. Тоосны ширхэг нь дэлхий дээрхээс том хэмжээтэй байх бөгөөд сансрын нисгэгчийн хязгаарлагдмал орчинд их л төвөг учруулна.
- Харандааг бал чулуу, мод хоёроор хийдэг учраас жингүйдлийн орчинд хэт шатамхай.
Ийм л шалтгааны улмаас сансарт бал ашиглах зайлшгүй хэрэгцээ гарч ирж буй. Энгийн балыг сансарт ашиглах боломжгүй болгосон хэд хэдэн шалтгаан байна. Үзгийг сансрын нисгэгч бээлийтэй ашиглахад эвтэйхэн байх ёстойгоос гадна грамм бүр нь амин чухал сансарт маш хөнгөн жинтэй байх учиртай.
НАСА 1965 онд Жемини төслийг хэрэгжүүлэхдээ Тыкам Инженерийнг Манюфекчюринг компанийн үйлдвэрлэсэн механик харандааг ашиглажээ. Төлсийн хугацаанд 34 ширхэг харандаа хэрэглэсэн бөгөөд өртөг нь 4,380 гаруй доллар болсон нь тэр үедээ харандаанд гаргахад асар их хөрөнгө юм. Америкийн Конгресс, олон нийтийн зүүгээс ч гэсэн асар их хэмжээний үргүй зардал гаргаж байгаад нь дургүйлхэж, Жемини төслийг эхлүүлэхээс хэдхэн хоногийн өмнөөс НАСА-ийг төсвөө танахыг шаардаж эхэлсэн аж.
Төслийн дараа сансрын нисгэгчид хачиртай талх, бөгж, харандаа гэх мэт хэрэгцээгүй зүйлсийн жагсалатыг гаргасан байдаг. Яг энэ үед НАСА Фишер Пен үйлдвэрийн Пол Фишертэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ноён Фишер захиалагчдынхаа шаардлагад нийцсэн, сансарт яг тохирох даралтат үзгийг бүтээж өгсөн байна. Энэ үзэг нь жингүйдлийн орчноос гадна температур, даралтын эрс тэс байдал бүр усан дор хүртэл бичиж болдгоороо онцлогтой болжээ.
Гэвч сансар судлаачид уг үзгийг хүлээн авахаас татгалжээ. Түүний оронд илүү өндөр үнэтэй хувилбарыг нь сонгосон байна. Ингээд шинэ сонголтоо хэдэн арван удаа туршиж үзсэний эцэст 2400 долларын үнэтэй 400 ширхэг сансрын балыг анх хэрэглэнэдээ нэвтрүүлж, анх Апполон хөтөлбөрт ашигласан түүхтэй. Гэхдээ тэд энэхүү гоц бүтээлээ нууцалж, хийсэн үйлдвэр, зохиосон хүнийх нь мэдээллийг одоо ч олон нийтэд ил болгоогүй аж. Харин Фишер үйлдвэрийнхний хувьд сансрын үзгээ Зөвлөлт улсад борлуулж, олон жилийн гэрээ хийсэн байна.
эх сурвалж: zaluu.com