Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн амьдрах чадвар 14 дахин илүү байдаг

z66 “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны нээлт өчигдөр/8-р сарын 1/ Нэгдүгээр амаржих газар зохион байгуулагдаж, үргэлжлүүлэн хэвлэлийн хурал боллоо. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга SOENYUNT-U, НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч М.МАЛИК ФОЛЛ, Дэлхийн зөн ОУБ-ын төлөөлөгч болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, Хүүхдийн эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол үндэс нь хоол тэжээлийн асуудал гэдгийг бид бүгд сайн мэддэг. Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх асуудлын нэг бөгөөд энэ чиглэлээр хийж буй олон арга хэмжээний нэг нь нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах юм. Монгол Улс 1992 оноос “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийг идэвхтэй хэрэгжүүлэгч орны нэг юм хэмээлээ.

Дэд сайд цааш нь үргэлжлүүлэн хэлэхдээ хүүхдийг төрөнгүүт ангир уургийг амлуулах, төрсөнөөс хойш зургаан сар эхийн сүүгээр хооллох нь хамгийн чухал гэдэг ойлголтыг иргэдэд хүргэх шаардлагатай. Учир нь зургаан сар эхийн сүүгээр хооллосон хүүхэд нь эхийн сүүгээр хооллоогүй хүүхдээс амьдрах чадвар 14 дахин илүү байдаг. Хүүхдийг төрөнгүүт эхний нэг цагийн дотор ангир уургаар амлуулах нь нялхасын эндэгдлийг 45 хувиар бууруулах ач тустай юм.

Мөн эхийн сүү нь хүүхдийг амьдралын эхний өдрүүдэд нь амин чухал шаардлагатай шимт бодисоор хангах төдийгүй, халдварт өвчин болон хожим үүсч болох таргалалт, чихрийн шижин мэт халдварын бус архаг өвчнүүдээр өвчлөхөөс хамгаалдаг олон ач тустай. Иймээс энэ хүрээнд үе тэнгийн зөвлөгчийн хөтөлбөр хэрэгжүүлэх, эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бүлэг байгуулах, ээжүүдийг эхийн сүүгээр хооллолтын талаар суурь болон давтан сургалтад хамруулах, эдгээр үйл ажиллагаанд төр хувийн хэвшлийн түншлэлийг уриалах, энэ чиглэлийн ТББ-уудын үйл ажиллагааг дэмжих зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа тул та бүхний энэхүү үйлсэд хамтран ажиллахыг уриалж байна.

Монголын үрс маш олон болтугай гэв. Мөн энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн нэгдүгээр амаржих газар амаржаад байгаа 60 орчим эх, хүүхдэд бэлэг гардуулан баяр хүргэсэн юм.

ugluu-logo5

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …